Dark Light
Нийгэм | 2025-06-20

ОЮУТАН ЦЭРГҮҮД ЖАГСААЛДАА ЖИГДЭРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Говийн бүсийн сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байгаа оюутан цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт амжилттай үргэлжилж, оюутан залуус богино хугацаанд эрчимтэй сургалтад хамрагдан, цэргийн алба, жагсаалын ур чадвар, сахилга хариуцлага, эх оронч сэтгэлээр манлайлж байна.
Хэдхэн долоо хоногийн өмнө оюутны ширээний ард сууж байсан бол одоо жагсаалын бэлтгэлдээ жавхаажин цог золбоо дүүрэн цэрэг эрс болон жигдэрч байна. Тэд команд бүрийг нэгэн зэрэг биелүүлж, “Нэг алхам-Нэг сэтгэл”-ийн жишээг биечлэн харуулсан нь сургалт бэлтгэлийн үр дүнг илтгэж байна.
Тус сургалтын төвийн салааны захирагч нар хэлэхдээ “Монгол Улсын ирээдүй болсон оюутан залуус цэргийн албыг нэр төртэйгөөр хааж, эх оронч үзэл, сахилга бат, өөртөө итгэх итгэл, тэсвэр хатуужлыг харуулж байгаад бид бүхэн бахархаж байна” хэмээн онцоллоо.
Цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, дадлага туршлага дээрээ тулгуурлан, тэвчээртэй хичээнгүй зааж сургаж буй тус сургалтын төвийн салааны захирагч болох дэслэгч Б.Элбэг, Т.Ибрайм, Ж.Ганбат, Б.Энхбаяр нар оюутан цэргүүдийн хувьд үлгэр дуурайл болсон багш, удирдагч нар юм.
Тэд зөвхөн цэргийн бэлтгэл сургууль заахаас гадна эх орноо хайрлах, хариуцлага хүлээх, хамт олноо дээдлэх үзлийг төлөвшүүлж, залуусын ирээдүйн хүмүүжилд чухал нөлөө үзүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Дэслэгч Э.МӨНГӨНЧИМЭГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14