Онцгой байдлын албаны түүхт 21 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдад төрийн одон, медаль хүртээлээ.
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор 1, “Цэргийн гавьяаны одон”-оор1, “Цэргийн хүндэт медаль”-аар 13, “Шударга журам медаль”-аар 2 буюу нийт 17 алба хаагч шагнагдсан юм.
Харин Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр-8, “Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр 15 алба хаагчийг шагналаа.
Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг нар гардуулан, баяр хүргэлээ.


