Dark Light
Нийгэм | 2025-08-07

ТҮЙМРИЙГ NASA ИЛРҮҮЛЖ, МОНГОЛЫН БАГ ЦУРАМД ОРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Их билдэгийн гол” орчимд, Монгол Улсын хилийн 339 дүгээр тэмдэгтийн ойролцоох бүсэд ойн гал түймэр гарсан тухай мэдээллийг 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 13:50 цагт www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.icc.mn сайтад бүртгэгдсэн галын цэгийн дагуу хүлээн авчээ.

Гал түймэр гарсан газар нь:

  • Аймгийн төвөөс баруун хойд зүгт 359 км,

  • Сумын төвөөс баруун хойд зүгт 80 км,

  • Монгол Улсын хилийн 339 дүгээр тэмдэгтээс 2 км зайд оршиж байна.

Тус дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Улсын тусгай хамгаалалтын газар, мэргэжлийн анчид хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 19:40 цагт түймрийг цурамд оруулаад байна.

Одоогоор галын голомтод хяналт тавин, бүрэн унтраахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна. Албаныхны мэдээлснээр ойн түймрийн утаа, тархалтыг хилийн заагт хязгаарлаж, тархалтын гол эрсдлийг бууруулсан нь онцлох үр дүн болж байгаа юм.

Цаашид тухайн бүс нутагт хуурайшилт өндөр байгаа тул орон нутгийн иргэд, малчид, аялал жуулчлалын компаниудыг ой хээрийн түймрийн аюулаас сэргийлж, гал түймрийн үед холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14