Dark Light
Нийгэм | 2025-08-10

ӨДӨРТӨӨ 20 ГРАДУС ДУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
 
11-нд нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүсэж, ялангуяа Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ахиу хэмжээтэй бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2025 оны 08-р сарын 10-ны 20 цагаас 2025 оны 08-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 
 
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, бусад нутгаар +8…+13 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө сэрүүсэж +18…+20 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө сэрүүсэж +18…+20 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
 
2025 оны 08-р сарын 12-ноос 08-р сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14