Dark Light
Нийгэм | 2026-10-24

СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ 78 МЯНГА ГАРУЙ ГА ТАЛБАЙ ӨРТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан хоёр удаагийн томоохон хээрийн түймрийг Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн мэргэжлийн анги, иргэд хамтран шуурхай ажиллаж, бүрэн унтраалаа. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар нийт 78,900 га талбай өртсөн байна.

1. Сүхбаатар суманд гарсан түймрийг 24 цагийн дотор бүрэн унтраав

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн “Цов” гэдэг газарт энэ сарын 22-ны өдрийн 13:10 цагт хээрийн түймэр гарсан байна. Түймрийн голомтод Сүхбаатар болон Дорнод аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн Мэргэжлийн ангийн нийт 160 алба хаагч, 30 техник хэрэгсэлтэйгээр дайчлагдан ажиллажээ. Улмаар 23-ны өдрийн 07:40 цагт цурамд оруулж, 13:20 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан мэдээгээр түймрийн урт 75 км, өргөн нь 7 км үргэлжилж, 52,500 га талбай шатжээ.

2. Эрдэнэцагаан сумын түймэрт 185 хүн ажиллалаа

Мөн сарын 22-ны өдрийн 15:05 цагт тус аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн "Оргийн ам" гэх газарт хээрийн түймэр дэгдсэн юм. Түймрийг унтраахаар хоёр аймгийн ОБГ, Мэргэжлийн анги болон нутгийн иргэдээс бүрдсэн 185 хүн, 32 техниктэйгээр тэмцэж, 23-ны өдрийн 10:32 цагт цурамд оруулж, 13:20 цагт бүрэн унтрааж дуусгасан байна. Уг түймрийн урт 66 км, өргөн 4 км хүрсэн бөгөөд урьдчилсан байдлаар 26,400 га талбай өртсөн гэж тодорхойлоод байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10