Dark Light
Нийгэм | 2025-09-15

ЧӨТГӨР ШУЛАМТАЙ НӨХЦӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шинэ шок мэдээний эхний дугаарт нүд аргаж, хэл ээдрэм хэрэг явдлын талаар арга буюу өгүүлэх болсондоо харамсаж байна.   
Хүний махан хүнстнүүд, хүрэл чулуун зүрхтнүүд үлгэр туульд биш өнөөдөр бидний дунд байна. Та бид юу үзэх нь энэ вэ? Алуурчин Дагвадорж цэцэг цэврүү шиг 16 хан настай охины амийг бүрэлгээд, цогцсыг нь чемоданд хийчхээд хээвнэг сууна. Н гэгч эмэгтэй шаахай угласан хөлөө ачаад, буйданд тухалсан зургийг нүд халтиран, зүрх шимшрэн, сэтгэл урагдан харлаа. Чөтгөр, шулам хоёр нөхцөж, хүний алаг үрийн амь насаар тавлан тохуурхаж, зугаацан доромжилж, зураг авч, бичлэг хийжээ. Энхсайхан гэгч хүний амийг онц хэрцгийгээр хамтран бүрэлгэсэн этгээд насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар эрх чөлөөтэй инээж наргиад явж байна. Хонь төхөөрөөд бичлэг хийж байгаа мэт хоорондоо инээж хөхрөн зугаацсан бичлэг баримт ч байгаа юм. Хүний амь хохирсон хэргийг мэдээлэх нь бүү хэл хамт зургаа авхуулсан Н гэдэг эмэгтэй өнөөдөр хэрэгтэн биш хохирогч болчихсон байна. Аллага таллагын арга хэлбэр улам хэрцгий, олон янзын болж байхад Монголын хууль, эрх зүй хол хоцрогдон үлдсэнийг эмгэнэл дагуулсан энэ хэрэг нотлон харуулж байна. Насанд хүрээгүй алуурчин нарсанд биш наранд явж байдаг нь Монголын хууль яаж хоцрогдсоныг яг таг харуулж байна.   
Ахиад Монголд хэзээ ч бүү үзэгдэг гэж дуу алдам энэ агшнаас 12 хоногийн өмнө алуурчин 32 настай бүсгүйн амийг ч бас хороосон. Гэмгүй монгол охин, монгол бүсгүйчүүдийг амийг хөнөөж тохуурхсан алуурчдыг гэсгээн шийтгэж, гэм зэмийг нь үүрүүлж, бүх насаар нь гяндлан хорьж, хатуу ял цээрлэл оноохыг хамаг Монгол нэхэн шаардаж байна. Хүн алж тоглосон алуурчдын шүүх хурал 17-нд болно. 
Шинэсаран охины гэгээн дурсгалыг хүндэтгэж гэрэлт зул асаая. Цэл залуухан 32 настай бүсгүйн араас толгой бөхийн гашуудаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14