Мал эмнэлгийн ерөнхий газар бэлэн байдал, нөөц, өвөлжилт бэлтгэл ажлыг хангах зорилгоор мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад шаардлагатай вакцины худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулан, хүлээж авлаа.
Худалдан авалтыг Йордан Улсын JOVAC JORDAN BIO INDUSTRIES CENTER үйлдвэрийн 2025 оны 09 сард үйлдвэрлэгдсэн Nig 75/1 омгийн “Pestivac” хоруу чанарыг сулруулж, хөлдөөж-хатаасан, амьд вакциныг 10,4 мянга тунг ажлын хэсгийн томилогдон хүлээн авч ажиллалаа.
Мөн тээвэрлэлтийн явцад хадгалалтын горимыг бүрэн хянах боломжтой бөгөөд хайрцаг тус бүрд температур бүртгэгч байршуулжээ. Дээрх вакциныг Дэлхийн Мал Амьтны Эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лаборатори болох AU-PANVAC-аар цуврал тус бүрээр шинжилгээнд хамруулан баталгаажуулсан байна.
|
Эх сурвалж
| Мал Эмнэлгийн Ерөнхий Газар
|
АДМИН








Нийгэм







