Dark Light
Нийгэм | 2025-11-05

ХАНИАДНЫ СИРОП ХЭРЭГЛЭСЭН 22 ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага интерполын хууль бус эм эмнэлгийн хэрэгсэл, олон нийтийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газраас ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэе. 

Энэтхэг улсад ханиадны сироп хэрэглэсэн хүүхдүүд нас барж, 3 төрлийн сироп хэлбэрийн эмийг аюултай хэмээн сэрэмжлүүлээд байна. Сүүлийн нэг сарын хугацаанд Энэтхэг улсад COLDRIF ханиадны сироп хэрэглэсэн 22 хүүхэд бөөрний дутагдлаар нас барсан байна. Тус хэргийг мөрдөн шалгах явцад тус сиропт диатлин кликол хэмээх хорт бодис агуулагдаж байсан нь тогтоогджээ. Энэ нь бөөрний ажиллагааг доголдуулж улмаар үхэлд хүргэдэг бодис юм. Тус улсын эмийн хяналтын байгууллагаас COLDRIF, RESPIFRESH-TR болон Relife гэсэн хуурамч 3 төрлийн ханиадны сиропыг хэрэглэхэд аюултай, хортой хэмээн албан ёсоор зарлаж хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна. 


Эх сурвалж | Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23