Dark Light
Нийгэм | 2025-11-05

"ШИРЭЭТ" ДЭД СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ БАРИХ САНХҮҮЖИЛТИЙГ ТӨСӨВТ ТУСГАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт "Монгол газрын тосны боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа болон зарим аж ахуйн нэгжийн газрын тосны олборлолтын явцтай танилцсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 
 
Танилцуулгатай холбогдуулан,
 
  • Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгч нарын олборлосон газрын тосыг "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-д тогтвортой нийлүүлэх талаар холбогдох гэрээ, хэлэлцээр байгуулах санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, 
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны II ээлжийн барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтэд "Эрдэнэс Монгол" компаниас баталгаа гаргуулах замаар Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх,
  • "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгуулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх зэрэг арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23