Энэ оны 09 сарын 29-ний өдөр Дорноговь аймагт нэг иргэн “Тугалтай үхэр зарна” гэх фейсбүүк зарын дагуу холбогдож 26 тооны үхэр худалдаж авахаар нийт 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр залилуулчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Сүүлийн үед өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой залилагч этгээдүүдийн арга улам нарийсаж, цахим орчныг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, хохирол учруулах тохиолдол нэмэгдсээр байна.
Тодруулбал залилагч этгээд иргэд рүү хуурамч фейсбүүк хаягаас хандан бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлэн, хөдөө орон нутгаас ачиж явуулна, машин хөдөлсөн, тээврийн зардал, урьдчилгаа шилжүүлээрэй гэх зэргээр иргэдийг залилан мэхэлж байна.
АДМИН








Нийгэм








