Dark Light
Нийгэм | 2025-11-05

СУГАЛААНД ОРОЛЦОЖ, 15 САЯ ТӨГРӨГӨӨ БУСДАД ЗАЛИЛУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байгаа тухай Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд сугалаанд их хэмжээний мөнгө хожиж байгаа мэтээр иргэдэд итгүүлж, тэднийг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч байна.
Тухайлбал, өчигдөр /2025.11.04/ шууд дамжуулалт үзэж, сугалаанд оролцон мөнгөө шилжүүлж залилуулсан гэх 3 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн ба нийт 15.650.520 төгрөгийн хохирол учраад байна.
Иймд иргэд Та бүхэн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, “Эд мөнгөний хонжвор сугалаа”-тай холбоотой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хүн, хуулийн этгээдийн зохион байгуулж буй сугалаанд оролцохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23