Монгол Улсын хөгжлийн олон тулгуурт бодлогын амин чухал үндэс болсон хүний хөгжил түүний томоохон илэрхийлэл-Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв маяг бүхий нүүдлийн соёл иргэншлийн илэрхийллийг хадгалах, Монгол хэл, бичгийг хамгаалах, хэрэглэх, хөгжүүлэх, үндэсний оюун санаа, түүх, өв соёл, ёс заншил, уламжлалт арга хэлбэрүүдийг өвлүүлэн уламжлуулах нь даяаршиж буй эрин цагийн бидний дархлаа билээ.
Монгол Улсын түүх, соёл, оюун санааны дархлааг илтгэх бахархалт өдрүүд арвинтай, Монголын төр, тусгаар тогтнол, үндэсний бахархал, соён гэгээрэл, сэргэн мандлын бэлгэдэл болсон онцлох ой, түүхэн үйл явдлууд давхацсан онцгой цаг үе энэ сард тохиож байна.
|
Эх сурвалж
| Соёл Урлагийн Газар
|
АДМИН








Нийгэм








