Dark Light
Нийгэм | 2025-11-05

ЭМДЕГ-ЫН ДАРГА Ц.БАТБААТАР ТАМГАА ГАРДАН АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томиллоо.
Засгийн газрын тогтоолыг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц. Одхүү гардуулж, Ц. Батбаатар өнөөдөр байгууллагын тамга, тэмдгийг хүлээн авч, албан ёсоор ажилдаа орлоо. Энэ үеэр ЭМДЕГ-ын удирдлагын багтай уулзаж, байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон ярилцлаа.  Ялангуяа ЭМДС-гийн нөхцөл байдал, сангийн үйл ажиллагааг сайжруулах, ил тод, үр ашигтай байдлыг хангах, цаг үеийн шинжтэй яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад анхаарч ажиллахаа онцоллоо.
Ц.Батбаатар нь МУИС-ийн Олон Улсын харилцааны сургууль, Шихихутуг хууль зүйн их сургууль, БНХАУ-ын Санхүү, эдийн засгийн их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, Олон Улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Санхүү, эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй, Татварын мэргэшсэн зөвлөх юм. 
Тэрээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт Нийгмийн салбарын хэлтэс, Бодлого төлөвлөлтийн хэлтэст тус тус мэргэжилтэн, Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны ажлын албаны референт, Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх, Хуулийн газрын ахлах зөвлөх, Дотоод аудитын албаны дарга, Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга, Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн дарга, Менежментийн газрын дарга, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23