2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бүх зүйл танаас хамаарахгүй ч гэсэн анхаарал, болгоомжтой байхыг од гарагс зөвлөж байна. Таны талд олон хүн байх болно. Тэдний бодол санааны сайн талыг нь аваад, шийдвэрлэх гэж зовж байгаа асуудлуудаа зөвлөлд. Тэд танд зөв зөвлөгөө өгөх болно. Тэвчээртэй байж, өөрийнхөө хариултын талаар удаан анхааралтай бод. Яарсан шийдвэр тийм ч ухаалаг биш байна.
Үхэр: Харилцаа муутай хүмүүс ч тантай дотносохыг оролдоно. Аливаад уян хатан байж, хэрэгтэй үед буулт хийж сур. Тэгвэл олон хүнд илүү нийтэч харагдах болно. Эрүүл мэндээ анхаар. Хоол боловсруулах эрхтэнд асуудал үүсэж магадгүй. Хэт халуун ногоо, өөх тостой хоолоо хязгаарла.
Ихэр: Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдэхэд зарлага их гарна. Нэр хүнд бүхий ямар нэг сорилд оролцох боломж гарна. Албан тушаалаа өсгөхөд нэмэр болох цаашдын алхмаа сайн бод. Бүтээлч хүмүүсийн хувьд хайр дурлал болон бизнесийн ажил аль аль нь амжилт дагуулна. Бизнес эрхлэгч нар зөв зар сурталчилгаа хийх нь өөрийгөө бусдад мэдрүүлэх нь чухал үйл ажиллагаа байна.
Мэлхий: Элдэв хүслээ мартаж тайвшрал, өөртөө итгэх итгэл олж авах, хэрэгтэй түшиг тулгуур хайхыг зөвлөж байна. Мэдрэлийн систем доголдож болзошгүй. Эрүүл мэндээ хайрла. Эмчид оч. Та хэт их үйл ажиллагаагаар өөрийгөө шаналгана. Биелээгүй хайрын холбооноос зайлсхийхгүй бол таны амьдралд дарамт авчирна.
Арслан: Хэрвээ та юу хийхээ мэдэхгүй сандарч байсан бол одоо хувь заяа танд хамгийн дур татам ирээдүйг амлаж байна. Энэ боломжийг бүү алд. Бага ч гэсэн мөнгийг эргэлзээтэй үйлдвэрлэлд бүү оруул. Яаран буруу хөдөлснөөс сайтар бодож, төлөвлөсний дараа хийх хөрөнгө оруулалт танд удаан хугацааны ашиг авч ирнэ.
Охин: Өнөөдөр танд бодит хүндрэлүүдийг нь тооцох боломжгүй ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулах санал ирэх болно. Ноцтой өдөөн хатгалга болж магадгүй. Зарим хүмүүсийн хайр дурлалын харилцаа тасарч болзошгүй. Хамтын амьдралын туршлага аажимдаа бий болох ба та үүнийг зөвхөн ухамсарлан хүлээж авах хэрэгтэй.
Жинлүүр: Энэ үед хийх үйлдэл бүрээ дүгнэж, цэгнэж ажилла. Шийдвэрлэх асуудал олон байна. Гэнэтийн шийдвэр таны эсрэг эргэж болзошгүй байна. Иймээс илүү хянамгай бай. Хэт үрэлгэн байвал бусдад бодол санаагаа ашиглуулах боломж олгох бололтой. Зарим нууцаа хэнд ч ил гаргах хэрэггүй.
Хилэнц: Ажилдаа бүх эрч хүчээ зарцуулахаас илүү хамтрагчийн давуу талыг ашиглавал амжилт олно. Цаг товлосон бол уулзалтдаа заавал оч. Арга хэмжээнд оролцох урилга хүлээн авах бөгөөд нөлөө бүхий, хүчирхэг дээд зиндааныхантай уулзах боломж гарна. Архаг өвчин танаас анхаарал хандуулахыг шаардана. Орой сайн унтаж амарвал стресс тань буурна.
Нум: Бие даах чадвартай байх учир байр сууриа амархан олно. Гэхдээ байдлыг хяналтдаа авч байж ажлаа явуул. Санхүүгийн болон хууль зүйн асуудалтай тулгарна. Удирдлага, хамт ажиллагсадтайгаа зөрчилдөж болзошгүй. Таны хамгийн их итгэдэг хүн тань урваж ч болзошгүй.
Матар: Энэ өдрийн үйл явдлууд түргэн ууртай сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүсийн сэтгэлийн тэнцвэрт байдлыг алдагдуулна. Харилцаа холбооны төслөөр хийгдэж буй шинжлэх ухааны бүтээл хянан засах зэрэг ажлуудад зохимжтой байх болно. Өөртөө итгэлтэй байгаа бол гаргасан шийдвэрээ ямар үед хамгаалж болно.
Хумх: Тааламжгүй нөхцөл байдал урган гарна. Биеийн хүчний ачаалал авах болон шинэ хүнтэй танилцахаас зайлсхий. Байр сууриа хадгалахад хэцүү байх болно. Удаан хугацаанд зорьсон зүйлд тань саад тотгор тулгарах, алдаа гаргах зэрэг эрсдэлтэй тул анхаар. Санасан бодсоноо бусдад хэт ил гаргах хэрэггүй.
Загас: Хамт олны дунд таагүй үйл явдал өрнөх боловч хов живд холбогдож, хэн нэгнийг шүүмжлэхээс зайлсхий. Эс бөгөөс дараагийн удаа та бусдын хэл амны бай болж мэднэ. Энэ өдөр өөрийн санасан зорилгодоо хүрэх эрч хүчтэй болохоо олон Хамт олны дунд таагүй үйл явдал өрнөх боловч хов живд холбогдож, хэн нэгнийг шүүмжлэхээс зайлсхий. Эс бөгөөс дараагийн удаа та бусдын хэл амны бай болж мэднэ. Энэ өдөр өөрийн санасан зорилгодоо хүрэх эрч хүчтэй болохоо олон нийтэд харуулах хэрэгтэй болно.
АДМИН







Нийгэм








