Dark Light
Нийгэм | 2025-11-06

БҮЛЭГЛЭН ДЭЭРЭМ ХИЙСЭН ӨСВӨР НАСНЫХНЫГ ЦАГДАН ХОРИНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны яллагдагч Б.А-г өсвөр насны яллагдагч Г.Д, Б.С, Г.Б, М.Г, Х.Х, О.П нартай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, ...бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, ...бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн, мөн өсвөр насны яллагдагч Б.А нь ганцаараа хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Прокуророос өсвөр насны яллагдагч Б.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг 2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал зэрэгтэй танилцахад өсвөр насны яллагдагч Б.А- нь өсвөр насны яллагдагч Г.Д, Б.С, Г.Б, М.Г, Х.Х, О.П нартай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, ...бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, ...бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн, мөн өсвөр насны яллагдагч Б.А нь ганцаараа хүнийг алах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд өсвөр насны яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “...хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...”, мөн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заасан “...энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл...”, 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан...”, 1.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан...”, 1.3 дахь хэсэгт “...хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн...” гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, өсвөр насны яллагдагч Б.А-д 2025  оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс нэг сарын хугацаагаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31