Гаалийн ерөнхий газар 2025 оны эхний арван сарын байдлаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан түүх соёлын үнэт зүйлс байж болзошгүй 13 хэрэг, зөрчлийг илрүүлж холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Тухайлбал, Монголын эзэнт гүрний тав дахь их хаан Хубилай хааны үе буюу 1268-1338 онд хамаарах түүх, соёлын биет өв болох хүрэл толь, улс хоорондын шуудан илгээмжээр илгээсэн эртний гар бичмэл судар мөн бурхан, зоос, гүц зэргийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар тус тус илрүүлсэн. Улсын хилээр нэвтрэхдээ энэ төрлийн хэрэг зөрчилд холбогдвол эрүүгийн болон зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг.
Иймд эх орныхоо түүх, соёлын дурсгалт эд өлгийн зүйлийг хайрлан хамгаалах үүргээ биелүүлж энэ төрлийн хэрэг зөрчлийг үйлдэхгүй байхад анхаарч хариуцлагатай зорчихыг ГЕГ-аас анхаарууллаа.
|
Эх сурвалж
| ГЕГ
|
Б.ЭНХЗАЯА








Нийгэм








