Dark Light
Нийгэм | 2025-11-06

ЁС ЗҮЙТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕСИЙГ ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙН ҮНДЭС БОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд “Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний III форум” амжилттай зохион байгуулагдаж, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл хариуцлагатай бизнес, байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ/ESG) чиг хандлага, комплаенсын хэрэгжилт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлого, сайн туршлагын талаар хэлэлцлээ.
Форумын нээлтэд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын илгээлтийг дамжуулан, түүний ахласан “Экспортыг нэмэгдүүлэх, худалдааг дэмжих” ажлын хэсгийн хүрээнд бизнесийн орчныг сайжруулах, бизнесийн ёс зүй, комплаенсын зарчмыг бодлогын түвшинд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж буйг дурдлаа.
Мөн тус ажлын хэсгийн хүрээнд E-Business цахим платформын хөгжүүлэлтийг хийн 1,000 гаруй аж ахуйн нэгж шинээр бүртгэгдэж, 40,000 хэрэглэгч системийг ашиглаж эхэлсэн нь бизнесийн ил тод байдал, татварын баазыг өргөтгөх, далд эдийн засгийг бууруулах чухал алхам болсныг онцлов.
Форумын үр дүнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд хамтран ёс зүйтэй, хариуцлагатай бизнесийн орчныг төлөвшүүлэх, комплаенсын тогтолцоог сайжруулах чиглэлээр тодорхой санал, зөвлөмжүүдийг гаргасан нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт болон бизнесийн орчны шинэчлэлтэй нягт уялдаж байна.
Хөрөнгө оруулагчид ёс зүй, комплаенс, тогтвортой хөгжлийн шалгуурыг үндсэн шаардлага болгож буй энэ үед бизнесүүд олон улсын стандартад нийцсэн ил тод, шударга, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх нь эдийн засгийн урт хугацааны баталгаат өсөлтийн үндэс болно.

Эх сурвалж | Эдийн засаг, xөгжлийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23