Боловсролын яам, БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах төсөл”-ийн Удирдах хорооны IV хурал боллоо.
Төслийн хүрээнд нийслэлийн 10 сургуулийн хоолны газрын засвар шинэчлэл хийгдэж байна.
2025 онд 40, 48, 9 дүгээр сургууль болон ШУТИС-ийн дэргэдэх “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв”-ийн засвар бүрэн дууссан байна.
Тус төвд хоолзүйч, тогооч нарт зориулсан 120 цагийн сургалт зохион байгуулж, 2025 онд 1725, 2026 онд 1910 оролцогчийг хамруулахаар төлөвлөжээ. Мөн хүүхдийн хоол, шим тэжээлийн талаар гарын авлага, видео контент бэлтгэн түгээж байна.
Удирдах хорооны гишүүн Койка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан хэлэхдээ 2025 онд засвар үйлчилгээ хийгдсэн төслийн зорилтод 3 сургуульд, сургалтын төвийн тоног төхөөрөмж 2025 оны 12 дугаар сарын дундуур ирж, угсарч суурилах ажил хийгдэхээр хүлээгдэж байна. 2026 оны 01-р сард сургуулиуд стандартын шаардлага хангасан орчинд, тэжээллэг хоолоор үйлчлэх боломжтой болох юм. Төслийн дараагийн 7 сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрын засвар үйлчилгээг гэрээний хугацаанд хийж гүйцэтгэхэд тал бүрийн оролцоо, ойлголцол чухал бөгөөд хэрэгжилтэд илүү сайн анхаарч, боломжит дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

АДМИН







Нийгэм








