Dark Light
Нийгэм | 2025-11-06

БАЯН-ӨЛГИЙ ЧИГЛЭЛД VIP АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж, иргэдэд ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “АМАН АВТО ТРАНС” ХХК, “ЦЭНГЭЛ ТРАНС” ХХК-аас 28 хүний суудалтай, хагас унтлагын VIP автобусаар ХХ02 дугаартай “Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий  сум” чиглэлд иргэдэд үйлчлэхээр бэлтгэл хангаад байна.
Баян-өлгий аймгаас долоо хоног бүрийн Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гарагт 15:00 цагаас
Улаанбаатар хотоос долоо хоног бүрийн Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гарагт 21:10 цагаас хөдөлнө.
 
VIP автобусны онцлог:
  • Суудал нь 45 градус налах түшлэгтэй
  • Хөл амраагчтай
  • Зорчигч бүрийн суудал дээр дулаан хөнжил
  • Суудал бүрд гар утасны цэцэглэгч
  • 24 цагийн сүлжээ буюу starlink сансрын интернэттэй бөгөөд зорчигчдод үнэ төлбөргүй халуун хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг олон давуу талтай юм.

Эх сурвалж | АТҮТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23