Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үе шаттай хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчмын 12.6 га талбайд нийт 3000 айлын орон сууцыг барих ажлыг өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс эхлүүлсэн.
Тодруулбал, төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд 1800 айл, дараагийн ээлжинд 1200 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулах юм. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн явц 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Мөн төслийн хүрээнд 240 хүүхдийн цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, худалдаа үйлчилгээ спортын төв бүхий цогц шийдэлтэй орон сууцны хотхоныг төлөвлөж байгаа юм. Түүнчлэн нийт талбайн 50 хувьд ногоон байгууламж, нийтийн эдэлбэр зогсоол барьж, байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг “Материалимпекс” ХХК гүйцэтгэж буй.
Төсөл хэрэгжсэнээр хүн амын хэт төвлөрлийг сааруулах, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулна.
АДМИН








Нийгэм








