Боловсролын сайдын 2025 оны тушаалаар аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг шинэчлэн баталснаар боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байна.
Үүний нэг илрэл нь өнөөдөр “Инновэйшн Инвестмент” ХК нь “Гэрэлт” төслийн хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуульд 50 ширхэг зөөврийн компьютер хандивласан үйл явдал юм.
Энэхүү хандив нь сурагчдын цахим боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтойг сургуулийн удирдлага онцоллоо.
“Инновэйшн Инвестмент” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхболд “Манай хамт олон боловсролын салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Ирээдүйн боловсролд хөрөнгө оруулж, сурагч бүрд тэгш боломж бүрдүүлэх нь бидний хувьд нийгмийн хариуцлагын хамгийн үнэ цэнтэй илэрхийлэл юм” гэлээ.
“Гэрэлт” төсөл нь Монголын ерөнхий боловсролын сургуулиудыг цахим сургалтын орчинд үе шаттайгаар шилжүүлэх, “Нэг сурагч — Нэг компьютер” зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үндэсний хэмжээний санаачилга юм.
Төслийн санаачлагч Б.Ундрал хэлэхдээ,“Энэ бол зөвхөн компьютер хандивлах ажил биш, хүүхэд бүрийн ирээдүйд гэрэл түгээж, багш бүрийн ажилд дэмжлэг үзүүлэх хамтын санаачилга юм” гэв.

АДМИН







Нийгэм








