Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-ний өдөр улс орон даяар зохион байгуулагдана.
Өдгөө хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ. Мөн аймаг, нийслэл, дүүргийн МСҮТ-ийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмших юм. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд цэргийн тангараг өргөх энэ өдөр хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг мөн хангаж байна. Өдөрлөгөөр хүндэт зочид хугацаат цэргийн алба хаагчдын сургалт бэлтгэлийн явц, ар тал хангалт, орчин нөхцөл, хоол хүнсний чанар, хүртээмжтэй танилцах бүрэн боломжтой юм.
АДМИН







Нийгэм








