Dark Light
Нийгэм | 2025-11-06

ТЭРСҮҮД ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 17 2025.11.07 БААСАН ГАРАГ 
НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САРЫН ЕСӨН УЛААН ЦАГААН ЛУУ ӨДӨР 
Үс засуулбал: Өнгө зүс доройтно 
Наран ургах, шингэх: 07:46-18:26 
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Ус 
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 17, Чөлөөт эх одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 07:46 цагт мандан, 18:26 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох өдөр (13ц 44м). Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23