2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр та бусдыг татах онцгой эрч хүчтэй байна. Өдрийн ихэнх ажил хэрэг мэдээллийн урсгалыг зохицуулахад чиглэх бололтой. Санхүүгийн томоохон орлого орж ирэхгүй бол зарлага бага гаргаарай. Бизнесээ өргөжүүлэх бол ирээдүйд бүх зүйл тэгш сайхан байна гэж хэтрүүлэн бодох хэрэггүй. Таны амьдралд ахиц гаргах зөвлөгөөг хүлээн авах нь ажил хэргийн харьцаанд сайнаар нөлөөлнө.
Үхэр: Ямар нэг хувийн асуудал таныг тийм хэцүү биш ч таагүй байдалд оруулна. Таны эрүүл мэндэд санаа тавьж зөвлөсөн бусдын үгийг сонс. Гэхдээ бусдад таарсан эмчилгээ танд зохих албагүйг анхаар. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд таны хувийн зохион байгуулалт гол нөлөө үзүүлнэ.
Ихэр: Өнөөдөр найдвартай мэт санагдаж байсан хүмүүстэйгээ харилцаа таагүй болох магадлалтай байна. Хэрүүл маргаанд оролцохгүй байхыг хичээ. Найз нөхөд, хамаатан садандаа тусламж үзүүлэх хэрэгтэй бололтой. Үйл явдлыг урсгалаар нь бүү явуул. Ялихгүй зүйлээр аргалалгүй, асуудалд цаг тухайд нь оновчтой тайлбар өг.
Мэлхий: Санхүүгийн ашиг сонирхлууд зөрчил үүсгэж мэднэ. Ойр дотнын хүмүүс тань тусална. Та санхүүгийн хүндрэлтэй асуудлуудаа нээлттэй хэлэлцсэн нь дээр. Од эрхсийн тохиолоор гэнэтийн таагүй явдлууд гарч магад. Танд тааламжгүй, зохихгүй ажил үүрэг оногдож мэднэ. Ажил мэргэжлийн асуудалд өөрийн сэтгэл санааны байдлыг харгалзан үзэх хэрэгтэй.
Арслан: Идэвхтэй, бүтээлч байх өдөр. Өнөөдөр таны гаргасан шийдвэр мэргэжлийн хүрээнд өсөлт, нэр хүнд авч ирнэ. Гэрээ хэлэлцээр хийх бол чухал заалтыг орхиж магадгүйг анхаар. Таны оюун ухаан сэргэг болж, эрч хүч, хүмүүст нөлөөлөх авьяас нэмэгдэнэ. Гэхдээ хэт илүүдэл энерги нь сэтгэл тавгүйтүүлж, уур уцаартай болгох магадлалтай.
Охин: Санаачилга муутай хүмүүст од эрхсийн нөлөөлөл таагүй байна. Харин амжилтад хүрэх тэмцлийг од эрхэс сайнаар дэмжиж байна. Амжилтаа мэдрэх цаг ирж байна. Хүсэл тэмүүлэл их эрч хүч өгнө. Таны тууштай зан чанарыг хүмүүс харах болно. Танд ирэх магтаалын үгэнд хууртах хэрэггүй.
Жинлүүр: Шинэ ажил эхлэхэд таатай. Орчин тойрноо өөрчлөх, сэргээн засах нь таны сэтгэл санааг өөдрөг болгож өгнө. Хамтрагч түншүүдээс хөрөнгө оруулалт татан, санхүүгийн томоохон үйл ажиллагаанд оролцох боломж гарна. Мөнгө их олох тусам түүнээсээ үрэх бус тодорхой хуримтлал бий болгоход анхаар. Энэ үед мөнгө үрэгдэх нь амархан байна гэдгийг сана.
Хилэнц: Ямар ч хүнд нөхцөл байдлаас гарч сурах хэрэгтэй. Удирдах ажил хийдэг хүмүүс таны тусламжид найдаж буй олон хүн байгааг бүү март. Од эрхэс аливаа үйл явдлыг өргөн цар хүрээтэйгээр сэтгэж ухаарах гэсэн таны хүсэл эрмэлзлэлийг ивээнэ.
Нум: Таныг амжилт дагаж байна. Та өөрийн үзэл бодлоо зөв гэж үзэж буй бол бусдын сэтгэгдлийг тоолгүй урагшаа тэмүүл. Бодож төлөвлөж буй зүйл тань амархан үр дүнгээ өгөхгүй тул шууд амжилт хүлээх хэрэггүй. Олон нийтийн өмнө үг хэлэх, нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох бол анхааралтай бай.
Матар: Сайн харилцаа холбоо таны боломжийг өргөсгөнө. Та сонирхолтой санаа олж чадна. Зөн совин тань ирээдүйн ажил хэргээ зөв чиглүүлэх үндэс болно. Бусдын санаа бодлыг үл тоомсорлон өөрийн бодлоо хамгаалан зүтгэх хандлагатай байна. Таны амиа хичээсэн, өөрийгөө хэт өндөрт тавьсан зэрэг муу зан чанарууд идэвхжих тул тэвчээртэй байхад анхаар.
Хумх: Өмнө үүссэн ойлгомжгүй байдлууд аажмаар эерэг болж өөрчлөгдөнө. Ойрын үед таныг аз ивээх байх. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаасаа таашаал ав. Зарим шүүмжлэл тааламжгүй байхаас болж таныг сэтгэл гутралд оруулж магадгүй. Түр зуурын таагүй үзэгдэлд тэгтэл ач холбогдол өгөх хэрэггүй.
Загас: Ажлыг чанартай сайн гүйцэтгэвэл таны хичээл зүтгэл үнэлэгдэх болно. Сурч боловсроход цаг гаргаж буй хүмүүс шинэ мэдлэг мэдээллүүдийг хялбархан эзэмшинэ. Таны санхүүгийн байдалд энэ үед онц өөрчлөлт орохгүй болно. Чөлөөт цагаа өөрийн хоббид зориул.
АДМИН







Нийгэм








