Dark Light
Нийгэм | 2025-11-06

“ӨГӨӨМЖ АРХАД” ХХК ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДЛАА 2.4 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар талх, нарийн боов үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмж Архад” ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хэрэгжилттэй танилцлаа.  
“Өгөөмж Архад” ХХК Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд арилжааны банкны хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Зээлийн санхүүжилтээр агуулах болон шинэ үйлдвэр байгуулсан. Тухайлбал, хөөмөл бүтээгдэхүүн үйлдвэрлэх шугаман машин, гурил машиндах машин, шарах шүүгээ зэрэг тоног төхөөрөмж суурилуулж, үйлдвэрлэлийн бүтээмжээ өсгөжээ. Үр дүнд нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2.4 дахин, борлуулалтын орлогоо 2 дахин нэмэгдүүлсэн. Мөн бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, ажлын байраа нэмэгдүүлсэн бөгөөд үйлдвэрийн дэргэдэх бэйкери, кофе шопын байраа бүрэн шинэчилсэн талаар тус компанийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал танилцуулав.   
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өгөөмж Архад” ХХК-ийн үйлдвэрт 2 жилийн дараа дахин зочилсон бөгөөд энэ хугацаанд жижиг аж ахуйн нэгжээс дунд ангилалд дэвших хүртлээ үйл ажиллагаагаа өргөтгөж чадсан тус хамт олонд баяр хүргэсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23