Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 42 байгууллагын 150 инженер, техникийн ажилтан, 981 зам талбайн үйлчлэгч нийт 234 машин техник, 130 гар төхөөрөмжтэйгөөр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Цас орж, температур буурсантай холбоотойгоор зам, талбайд хальтиргаа гулгаа үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа тул нийслэлийн холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаж, шөнийн болон өглөөний цагаар давс, бодис цацах, зам талбайн цасыг цэвэрлэх ажлыг эрчимжүүлжээ.
Иргэдийг хөдөлгөөнд болгоомжтой оролцох, шаардлагагүй тохиолдолд автомашинаар зорчихгүй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм








