Dark Light
Нийгэм | 2025-11-07

МИАТ: ЗАРИМ НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, салхины эрч ширүүсэх бөгөөд Чингис хаан ОУНБ орчимд алсын барааны харагдац муудаж, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй  байгаа тул МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс /2025.11.07/ дор дурдсан нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. 
 
2025.11.07-ны өдрийн нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь

Улаанбаатар-Токио-Улаанбаатар 

  • ОМ501 аяллын дугаартай Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг 11:00 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 16:35 цагт Нарита ОУНБ-д бууна. 
  • ОМ502 аяллын дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг 17:35 цагт Нарита ОУНБ-с хөөрч, 22:40 цагт Чингис хаан ОУНБ-д бууна. 
Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар 
  • ОМ301 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 11:05 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 15:25 цагт Инчон ОУНБ-д бууна
  • ОМ302 аяллын дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг 16:40 цагт Инчон ОУНБ-с хөөрч, 19:25 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.
Бусад нислэг хуваарийн дагуу үйлдэгдэх бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрд нь мэдээлэл оруулж, зорчигчдод мэдээлэл хүргэх болно. 
Зорчигч үйлчлүүлэгч та бүхэн цас орж, халтиргаа гулгаа үүсэх болон замын хөдөлгөөний ачааллыг харгалзан анхаарал болгоомжтой зорчиж, нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө нисэх буудалд очин нислэгийн бэлэн байдлаа хангахыг МИАТ ТӨХК-аас анхаарууллаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23