Dark Light
Нийгэм | 2025-11-07

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 17-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
07-08-нд шилжих шөнө Төв, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
 
Хур тунадас: 07-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 08-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 10, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 10, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 11, 14-нд нутгийн төв хэсгээр, 12, 15-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 08-нд ялимгүй цас, 11, 14-нд цас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 11, 14-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Хугацааны эхээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15...-20 градус, бусад хэсгээр -9...-14 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 15, 16-нд хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-25 градус, бусад хэсгээр      -15...-20 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22