Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар жил бүр хөлбөмбөгийн бэртэлтэй 2 тамирчныг БНСУ-д 100 хувь зардлыг нь хариуцан эмчлүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Энэ жилийн хувьд монголын нэг тамирчин гэмтэл бэртлээ эмчлүүлсэн бол ирэх жил 3 тамирчныг эмчлүүлэх аж.
БНСУ-ын Олон Улсын Бару Эмнэлэг нь Солонгос дахь үе мөч, нуруу нугасны гэмтлийн эмнэлэг юм. Тус эмнэлэг нь Нуруу нугасны гэмтлээс гадна түнх, үе мөч, нөхөн сэргээх, дотор бүтэн биеийн оношилгоо, төвийн мэдрэлийн чиглэлээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг БНСУ-даа нэр хүнд бүхий олон улсын эмнэлгийн нэг билээ.
Олон Улсын Бару Эмнэлэг нь хамтын ажиллагааны үндсэн дээр тамирчныг эмчлэх зардлыг 100 хувь хариуцахаар Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар хамтран ажиллах гэрээг байгуулжээ. “FC Улаанбаатар” багийн хагас хамгаалагч Ц.Баасанжавыг БНСУ-ын Олон Улсын Бару Эмнэлэгт мэс засалд оруулж эмчилжээ.
|
Эх сурвалж
| Монголын хөлбөмбөгийн холбоо
|
АДМИН







Нийгэм








