Dark Light
Нийгэм | 2025-11-07

"БАДРАХ ЭНЕРЖИ" БОЛОН ОРАНО ГРУППИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” компанийн захирал хатагтай Корали Принтэй болон Орано группийн Геологийн албаны захирал Николас Флоттег хүлээн авч уулзан хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Г.Дамдиннямд цаг гарган уулзсанд талархал илэрхийлж, дэлхийн ураны салбарын цаашдын төлөв, зах зээлийн чиг хандлагын талаар танилцуулга хийв. Мөн Монгол Улсад дээрх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Талууд “Орд ашиглах гэрээ”-ний өөрчлөлтийн явцын талаар болон Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах чиглэлд “Орано Майнинг” компанийн зүгээс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэв.
Сайд Г.Дамдинням энэ үеэр аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын бодлого, цаашдын зорилтын талаар товч танилцуулж, уг салбарт шударга өрсөлдөөний зарчмыг үндэслэн, Монгол Улсад хамгийн их өгөөжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж | Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23