Dark Light
Нийгэм | 2025-11-07

ДАРХАДЫН ХОТГОРТ -27 ГРАДУС ХҮРНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг агаарын сэрэмжлүүлэг: Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Төвийн нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас 5 хоногийн урьдчилсан мэдээг танилцууллаа.

2025 оны 11-р сарын 7-8-нд шилжих шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж, цасан шуурга шуурах тул малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулга өгч байна. Мөн Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, хүйтэрч, үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх, говь, тал, хээрийн нутгаар салхи ширүүсэх төлөвтэй байна.

11-р сарын 7-8-ны цаг агаарын төлөв

  • Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

  • Салхи: Баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар 15-17 метр хүрч ширүүснэ.

  • Температур: Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Завхан, Байдраг голын эхээр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгаар 0...+5 градус, бусад нутгаар -4...+1 градус байна.

Нийслэлийн онцлох мэдээлэл

  • Улаанбаатар орчим: Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч, шөнөдөө -9...-11, өдөртөө -6...-8 градус байна.

  • Багануур: Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Шөнөдөө -12...-14, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

  • Тэрэлж: Шөнөдөө цас орж, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Шөнөдөө -10...-12, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

11-р сарын 9–13-ныг хүртэлх төлөв

11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим газраар дахин цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 11-нд нутгийн зарим хэсгээр, 12-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон голын хөндүүдэд шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгаар өдөртөө 0…+3 градус орчим дулаан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: alarm.weather.gov.mn хуудаснаас үзнэ үү.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23