2025 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Албан болон амины ажил хэрэгтээ аль алинд нь цаг зав гарга. Таагүй уур амьсгал хүсээгүй л бол хайртай хүнийхээ үгийг сайн сонс. Зочин хүлээн авах, ойр зуурын аялалтай холбоотой асуудал байна. Эрүүл мэндээ хамгаал. Тодорхойгүй төрлийн эм бэлдмэл хэрэглэхээс зайлсхий.
Үхэр: Амаргүй, хэцүү байдлаас төвөггүйхэн гарна. Залуу хүмүүс алдаанаасаа суралцан урагшлах юм бол удахгүй шинэ боломж дахин гарч ирнэ. Хөрөнгө мөнгөө өсгөх боломжийг тасралтгүй эрэлхийл. Худалдаж авах гэж байгаа эд зүйл одоогоор тийм ч яаралтай, чухал зүйл л биш бол авахгүй байхыг зөвлөе.
Ихэр: Хувь заяанд гэнэтийн эргэлт гарна. Хайрын харилцаанд ээдрээтэй асуудал үүснэ. Элдэв хэрүүл маргааны үед маш болгоомжтой бай. Та хайр сэтгэлийн асуудалд яаран бодлогогүй зүйл хийх хэрэггүй. Бусдад төвөг бүү учруул. Хувийн амьдралаа өөрчлөх гэж яарах хэрэггүй.
Мэлхий: Гэр орны санаа зовоосон асуудал эсвэл дотнын хэн нэгэнтэй холбоотой бэрхшээл үүсэж магадгүй байна. Хувь заяаны гэнэтийн эргэлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Ажлын хамтрагч нартаа холбоотой асуудлаас болж танд их ачаалал ирэх бололтой.
Арслан: Зөв зам дээр байгаа боловч өнөөдөр саад тотгор гарна. Яарч сандрахгүй байхыг хичээ. Хүмүүстэй хамтрах хэрэгтэй тул бусдыг өөртөө татах хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд үргэлж завгүй байдаг бол хувийн ажлаа тэнцүү хуваарил. Өөрийн ухаалаг байдлаа асуудлыг шийдэхэд зориулснаар гэр бүлийн таагүй байдлыг засаж, дотнын хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхийнэ.
Охин: Гэр орноо тохижуулахад илүү анхаар. Хувийн амьдралдаа анхаарлаа төвлөрүүл. Ажлаа сайн хийж, өөдрөг ирээдүйг төсөөл. Даруу байж өөрийн ялалт, амжилтаар бүү гайхуул. Хамтрагч нартаа хэт итгэж, зөвлөгөөг нь сохроор дагаж болохгүй. Зөвхөн эрүүл санаа бодлоор бүгдийг тооцоолж, таагүй зүйлд бэлэн бай.
Жинлүүр: Хувийн амьдралдаа цаг зав заавал гарга. Өнөөдөр хайр сэтгэлээ илэрхийлэх болон гэр бүлдээ цаг гаргахад таатай. Өөрийн үйл хөдлөл төдийгүй дотнын хүмүүсийнхээ үйлдлийн өмнөөс шийдвэр гаргаж, хариуцлага хүлээнэ. Та үр хүүхдүүдийнхээ ирээдүйн тухай бүү март.
Хилэнц: Найдаж байгаагүй хүнээсээ гэнэтийн тусламж авах, муудсан хүнтэйгээ харилцаагаа сайжруулах гэх мэт үйл явдлууд болно. Та өөрийн янз бүрийн нөөц бололцоогоо илрүүлж, түүнийгээ ухаалаг ашиглах хэрэгтэй болно. Далд бололцоогоо илрүүлж, уран бүтээлийн авьяас чадвараа хэрэгжүүлнэ. Нэгэн зэрэг хэд хэдэн ажлыг хийж чадна.
Нум: Мөрөөдөл уран сэтгэмж таныг анхаарлаа төвлөрүүлэхэд саад болно. Таны зан аашинд тохирох сонирхолтой аялал байгаа тул үүнийг ашиглах хэрэгтэй байж магадгүй. Ингэх нь нэгэн хэвийн ажлаас түр амрах амралт болох юм. Ихэнх хүмүүсийн дархлаа муудаж, амьсгалын замын өвчин хүндэрч болзошгүй.
Матар: Амьдралын хүч тэнхээ буурах хандлагатай байна. Санаа сэтгэлээ зовоолгүй сайн унтаж амар. Өнөөдөр амралтын цагийг гэр бүлийн хүрээнд өнгөрөө. Хайртай хүмүүстээ илүү анхаарал хандуулж, өдрийг зугаатай өнгөрүүл.
Хумх: Өөрийн найз нөхөд, хамаатан садандаа илүү анхаар. Зочин гийчин боломжоороо хүлээж авах цаг болсон байна. Гэр бүлд маргаан үүсэж болзошгүй. Бусдын үгийг үл сонсвол, хэрүүл маргаан бий болно. Маргааныг эвтэйхэн шийдэж, гэртээ халуун дулаан уур амьсгал үүсгэ.
Загас: Энэ үед тайван нөхцөл байдалд амарч, шаардлагатай бол гэрээр ажиллахад тохиромжтой. Эрүүл мэндээ бэхжүүлэх зүйл заавал хий. Амьсгалын замын эрхтэн болон хоолой өвдөх магадлалтай. Дархлаагаа сайн дэмж. Хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг анхаарч, хурц хоол хүнснээс татгалз. Ах дүүс, хамаатан саднууд уулзахад хамгийн тохиромжтой үе.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








