Dark Light
Нийгэм | 2025-11-07

“ЗЭЭЛИЙН ТҮҮХ САЙЖРУУЛНА” ГЭЖ ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байсан ажилтан муу зээлийн түүхтэй иргэний мэдээллийн дагуу холбогдон зээлдэгчийн мэдээллийг сайжруулах нэрийдлээр залилжээ.
Орон нутагт иргэн Б нь зээлийн муу зэрэглэлийг хэвийн болгоно гэх мэдээллийн дагуу холбогдож залилуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Тодруулбал, хохирогч Б нь банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтрэлтийн хэрэглээний зээлийн бүртгэлтэй бөгөөд хэрэгт холбогдогч нь урьд өмнө ББСБ-д ажиллаж байсан ба тус иргэний мэдээллиийг ашиглан зээлийн бүртгэлийн мэдээллийг хэвийн болгоно гэж 1.467.000 төгрөгийг залилан авсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна. Уг хэрэгтэй холбогдуулан хувь хүн зээлийн муу зэрэглэлийг хэвийн болгох боломжгүй талаар Монгол банкнаас анхааруулжээ. Иймд ямар ч тохиолдолд хувь хүн болон байгууллага зээлийн муу зэрэглэлийг хэвийн болгох боломжгүй тул энэ төрлийн мэдээлэлд хууртан өөрийн эд хөрөнгө, цаг хугацаагаа алдахгүй байж учирч болох урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас уриаллаа.

Эх сурвалж | ЦЕГ хэвлэл мэдээллийн төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23