Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдааны хүрээнд “Цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн болон жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Дархан юнайтед арена”-д дэлгэлээ.
- Цуглуулагч Цэндийн Батсайханы гэрэл зургуудаас бүтсэн тус үзэсгэлэн нь “Цайны зам” дагуух байгаль, ард түмний аж амьдрал, уламжлал, түүхэн цаг хугацааг харуулснаараа онцлог байв.
- Үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул аймгийн 16 бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн байгууллага оролцож, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцууллаа.
Энэхүү арга хэмжээ нь гурван улсын аялал жуулчлал, соёл, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, “Цайны зам”-ын өв уламжлалыг аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
|
Эх сурвалж
| Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
|
АДМИН








Нийгэм








