Dark Light
Нийгэм | 2025-11-08

ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРӨӨ ХУГАЦААНД НЬ ТӨЛӨХГҮЙ БОЛ АЛДАНГИ ТООЦНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байна.  Улсын хэмжээний  33 төлбөр авах цэгийн  12-ыг одоогоор  бүрэн цахимжуулсан.  Төлбөр авах цэгүүд цахим болсон нь  олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг  хугацаанд нь төлөхгүй байна. Иймээс “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас "Авто замын орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх аян"-ыг 2025 оны 11 дүгээр сарын 05-наас эхэлж байна. Аяны хүрээнд хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлэх ажлыг зохион байгуулна.
Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлнэ.
Та  ebarimt.mn,  ezam.mn, e-Mongolia.mn  зэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа хийж төлбөрийн мэдээллээ шалгах, төлөх боломжтой. 

Эх сурвалж | Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23