Dark Light
Нийгэм | 2025-11-08

ЧИГ ҮҮРГИЙН ДАВХАРДЛЫГ АРИЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын харьяа болон нутгийн захиргааны байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжид чиг үүргийн шинжилгээ хийж, давхардлыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох зорилгоор Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын хамтарсан ажлын хэсэг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 123 дугаар тушаалаар байгуулагдлаа.
Ажлын хэсэг нь:
  • Яам, Засгийн газрын агентлаг, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн хууль тогтоомжид тусгагдсан нийтлэг чиг үүрэгтэй холбоотой нийцлийг тодорхойлох,
  • Төрийн албаны үйл ажиллагаанд нийтлэг мөрдөгддөг хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрх, түүний нийцлийг тодорхойлох,
  • Засгийн газрын харьяа төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалын тодорхойлолтод дүн шинжилгээ хийх, чиг үүрэг, орон тооны санал боловсруулах,
  • Удирдлага, зохион байгуулалтын хэвтээ, босоо тогтолцоотой Засгийн газрын харьяа төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг тодорхойлох,
  • Төрийн байгууллагын зарим чиг үүргийг дахин хуваарилах, төрийн бусад байгууллагад шилжүүлэх, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой эсэхийг тодорхойлно.
Ажлын хэсгийн хүрээнд хийгдэх судалгаа, шинжилгээ нь Засгийн газрын харьяа төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, нийтлэг чиг үүрэг хэрэгжүүлдэг нэгжийн бүтэц, зохион байгуулалтын уялдааг тодорхойлж, жишиг бүтэц тогтооход баримтлах баримт бичиг болох юм.

Эх сурвалж | Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23