Dark Light
Нийгэм | 2025-11-08

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД 186 ДУГААР АНГИД АЖИЛЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Батлут өнөөдөр /2025.11.08/ Орхон аймагт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Түүнийг хүрэлцэн ирэхэд Батлан хамгаалахын сайдыг хүлээн авах цэргийн ёслолын дагуу Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул ахмад Б.Баасандоржийн удирдлага дор жагсаж, 186-р ангийн захирагч хурандаа С.Ариунболд, Орхон аймгийн удирдлагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бригадын генерал М.Мөнхбаяр, Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, Орхон аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Б.Энхбаяр нар угтан авлаа. 
Үүний дараа ажлын хэсэг ЗХ-ний 186-р ангид хүрэлцэн ирж, ангийн захирагч хурандаа С.Ариунболд ангийн бүтэц, үүрэг, сүүлийн жилүүдийн үйл ажиллагааны үр дүн, цэргийн сахилга бат, сургалтын чанар, техник хангалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. 
Сайд Л.Батлут ангийн өдөр тутмын ажиллагаа, сургалт, бэлтгэл, цэргийн хүрээний дэд бүтэц, амьдрах орчны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт хийв.
Уулзалтын үеэр тэрээр “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын хэрэгжилт, Зэвсэгт хүчний шинэчлэлийг анги нэгжүүдийн өнөөгийн хөгжил, бодит нөхцөл байдал харуулж байдаг. 186 дугаар анги нь Зэвсэгт хүчний нэр хүнд, сахилга дэг журмыг бэхжүүлж, орон нутгийн иргэдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй жишиг ангиудын нэг”хэмээн үзэж байгаагаа  онцоллоо.
Цаашид Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн бэлтгэл, бэлэн байдал, техник хангамжийг сайжруулах, нийгмийн хамгаалал, орон нутгийн хамтын ажиллагаанд ахиц гаргахад бодлогын түвшинд дэмжин ажиллаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23