Dark Light
Нийгэм | 2025-11-08

МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын 3-7-ны өдрүүдэд Швейцар Улсын Женев хотод болж байна. Энэ бага хурал нь дэлхий даяар мөнгөн усны бохирдлыг бууруулах олон улсын эрх зүйн механизмыг хэрэгжүүлэх чухал шийдвэрүүдийг гаргаж байна.

Энэ удаагийн хурлаар Конвенцын анхны үр нөлөөний үнэлгээг COP-7 (2027)-д танилцуулж бэлтгэх, алтны бичил уурхайн салбарт мөнгөн усгүй технологийг нэвтрүүлэх, гарал үүсэл болон бүртгэлийн хяналтыг сайжруулах, Куньмин–Монреаль Биологийн олон янз байдлын хүрээтэй уялдуулах замын зураг боловсруулах болон хөгжиж буй улсуудад техникийн туслалцаа, лабораторийн чадавх, санхүүжилтийн тогтвортой байдлыг дэмжих зэрэг асуудлуудад төвлөрч байна.

Монгол Улс COP-6-д алтны бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээг бууруулах үндэсний төлөвлөгөөг шинэчлэх, мөнгөн усгүй технологи нэвтрүүлэлтийг шат дараатай ахиулах, хөгжиж буй орнуудад урт хугацааны чадавх бэхжүүлэх, технологи дамжуулах механизмыг тогтвортойгоор өсгөх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийллээ.

Бага хурлын үеэр Монгол Улсыг Конвенцын үндэсний хоёрдугаар тайлан ирүүлснийг онцолж, талархал илэрхийлэв.


Эх сурвалж | Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23