Dark Light
Нийгэм | 2025-11-08

АЖЛЫН ХЭСЭГ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах” журамд заасны дагуу нэр дэвшигчидтэй ажлын хэсгийн гишүүд ярилцлага хийх зохицуулалттай бөгөөд Ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ярилцлагыг зохион байгуулна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 25 иргэн материалаа ирүүлж, нэр дэвшигчээр бүртгүүлснээс 1 нэр дэвшигч өөрийн хүсэлтээр нэрээ татсан байна. Ажлын хэсгийн ярилцлага нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд тэнцэх хангалттай мэдлэг, ёс зүй, ур чадвар, туршлагатай гэдгээ танилцуулах болон өөрийнх нь эсрэг аливаа сөрөг мэдээлэл байвал түүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх боломж олгодгоороо онцлог юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23