2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Од эрхсийн зүгээс танаас амьдралын эрхэм чухал хүмүүстээ анхаарал хандуулахыг шаардана. Ойрын хүнтэйгээ итгэлтэй харьцаатай байвал сэргэлэн, эрч хүчтэй байх болно. Гэвч найз нөхөд, хамаатан садны зарим ойлгомжгүй байдлаас болж сэтгэл санаа муудна. Санамсаргүй үг, үйлдэл гаргахдаа болгоомжтой бай.
Үхэр: Энэ өдөр амрахын тулд цагаа зөв хуваарил. Амьсгалын эрхтэн сульдаж, зүрхний хэмнэл алдагдах магадлалтай байна. Ихэнх хүмүүсийн хувийн амьдрал эв найртай байна. Танай гэрт нөхөрсөг уулзалт болж, сонирхолтой яриа өрнөнө. Өөрийгөө найз нөхдөдөө эвсэг найрсаг гэдгээ харуулна.
Ихэр: Энэ өдөр гэр бүлээрээ хамт байхаар төлөвлөхөд таатай. Хайртай хүмүүсийн зөрчил хэн нэг нь уучлал гуйн, хийсэн алдаандаа гэмшсэн алхам хийвэл эргээд хэвийн болно. Дуу шуугиан таны уур уцаарыг хүргэнэ. Олон хүнтэй газар очих хэрэггүй. Хоол боловсруулах эрхтэн хямрах магадлалтай.
Мэлхий: Гэр бүлийн талаар мэдээ авах ба гэрлэх шийдвэр гаргахад тохиромжтой. Та өөрийн хайртай хүнийхээ урмыг хэзээ ч хугалахгүй. Ойр дотнын хэн нэгнийхээ санааг ашигла. Эцэг эх мэлхийнхэн үр хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэн, тоглож наадахад тааламжтай. Найз нөхдөөрөө ямар нэгэн хөгжилтэй үйл ажиллагаа зохиох боломж байна.
Арслан: Алдаа гаргахаас зайлсхийхийн тулд ажил амьдралын нууцаа бусдад бүү ярь. Ямар ч тохиолдолд тайван байж биеэ барь. Гэр бүлийн болон ажил хэргийн харилцаанд сайн үр дүн гарна. Нөхцөл байдлыг урьдчилан харах чадвартай байж, зөрчил тэмцэл үүсэх үед буулт хийж сур.
Охин: Хүмүүстэй хэл амаа ололцох, харилцаагаа сэргээхэд нэн тохиромжтой үе. Урьдын ажлуудыг үр шимийг хүртэнэ. Юуг ч эхэлсэн хялбар бүтнэ. Ойр дотнын хүмүүсээ хайрлан халамжилж гаднын нөлөөнөөс хамгаалахад бэлэн бай. Ойр дотнын хүмүүсийн тус дэм таныг баярлуулна. Сэтгэл санааны хямралтай байдлаас болж бие махбод өвчинд өртөмтгий байна.
Жинлүүр: Ажил ихтэй, завгүй байсан ч түүнийгээ түр орхин ойр дотно харилцаагаа өргөжүүл. Өөрийнхөө биеийг чагнаж хүнд бэрх зүйл рүү өөрийгөө бүү түлх. Та юм бодоод ганцаараа байхад тайвширч чадахгүй бол хэн нэгэнд өөрийн нууцаа хэлбэл маш анхааралтай үг хэлээ цэнэ.
Хилэнц: Өөр зан ааштай хүнтэй дотно танилцаж магадгүй. Энэ харилцаа танд өвөрмөц байна. Шинэ мэдрэмжээ бүү эсэргүүц. Хайр дурлал таны анхаарлын төвд байна. Энэ өдөр маргаан гарвал зохицуулах боломжгүй байж магадгүй. Цагийг зугаатай өнгөрүүлэх газар ол. Өөрийн итгэлт хүндээ нууцаа хуваалц.
Нум: Халдварт өвчин тусвал удаан хугацаанд өвчилж архагшиж, ихээхэн эрч хүч барах магадлалтай. Өвчнийг эмчлэхэд дан ганц эмийн эмчилгээ хангалтгүй. Тиймээс бие махбодынхоо дотоод нөөц бололцоог ч ашигла. Дасгал хөдөлгөөн тогтмол хийж, бие бялдраа хөгжүүл. Хэт ачаалалд орохгүйн тулд ажлын ачааллаа бага багаар нэм.
Матар: Зарим нууцыг хадгалж явахад хүнд дарамт болдог. Мөн та хэн нэгнээс ямар нэг зүйлийг нөгөө талаас нь ярихыг сонсвол энэ нь ч мөн хэцүү санагддаг. Биелүүлж чадахааргүй амлалт бүү өг. Хэрэв танд ямар нэг нууц байвал үүнийхээ талаар бод. Бодисын солилцоо муудаж, дотоод шүүрлийн булчирхай гэмтэх хандлагатай байна.
Хумх: Хайртай хүнээ баярлуулах алхам хий. Хэрвээ хийх гэж буй зүйлийнхээ зөв эсэхэд эргэлзэж байвал гүнзгий асуудал үүсгэх хэрэггүй. Харин өөрийн зөв болоод ёс зүйтэй зүйл дээр аль болох хазайлгүй зогс. Өнөөдөр ойр дотнын найз нөхөдтэйгээ уулзаж цагийг хөгжилтэй өнгөрөөхөд таатай.
Загас: Та тэвчээртэй байвал өвчин эсэргүүцэх чадвар сайтай байна. Гадаад төрхдөө санаа тавих, шаардлагатай эмчилгээг хийлгэхэд тохиромжтой. Сэтгэл санаа болон бие махбодын хэт ачаалал болон аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь их хор хөнөөл авч ирнэ. Сэтгэл санаагаар тайван амгалан байхыг хичээ.
АДМИН







Нийгэм








