Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос (МЭМАҮЭХ) эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар ээлжит бус XIV өргөтгөсөн хурлыг зарлан хуралдуулахаар боллоо.
Өнгөрөгч 10 дугаар сараас эхлэн эмч, ажилтнууд Сүхбаатарын талбайд суулт хийж, хүнд нөхцөлд ажиллаж буйгаа, шударга хөдөлмөрийн үнэлэмж нэхэж буйгаа илэрхийлсэн ч УИХ, Засгийн газраас бодит хариу арга хэмжээ аваагүй хэвээр байна.
Үүний улмаас салбарын хэмжээнд ажил хаялт эхлүүлэх бэлтгэл хангагдаж байгаа бөгөөд, МЭМАҮЭХ-ноос төр, засагт алдаатай бодлогоо эргэн харж, нэн яаралтай шийдвэр гаргах шаардлагыг хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.
|
Эх сурвалж
| Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
|
АДМИН







Нийгэм







