БИЛГИЙН ТООЛЛЫН 20 2025.11.10 ДАВАА ГАРАГ
НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 07.51-17.21
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Хий
Аргын тооллын 11 сарын 10, Сумьяа гараг. Билгийн тооллын 20, Өглөгт охин одтой, харагчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм







