Dark Light
Нийгэм | 2025-11-09

НУМ: ЖИНХЭНЭ АМЖИЛТ УДАХГҮЙ ИРНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Шинэ ажил хэрэг эхлэх гэж байгаа бол сайн төлөвлөх хэрэгтэй. Зарим саад бэрхшээл танд таагүй нөлөөлж, анхаарлыг тань өөр тийш чиглүүлж байна. Янз бүрийн асуудал их байх бололтой. Эмх замбараагүй мэт санагдах өчүүхэн зүйл хүртэл таны уур бухимдлыг хүргэх магадлалтай. Жижиг зүйлст анхаарлаа хэт бүү хандуул. 

Үхэр: Мэргэжлийн тал дээр гарах бүхий л шинэлэг зүйлийн талаар цаг тухайд нь мэдэж байх нь чухал. Түр зуурын учрал тохиолдолд зохицож амьдран, ирээдүйдээ итгэж найдах хэрэгтэй. Амьдралыг энгийн гэдгийг ухаарснаар эцсийн эцэст хүссэнээ авах гэж хамаг насаа үрэх хэрэггүй гэдгийг сайтар ойлгоно. 

Ихэр: Бусдын анхаарлыг татах хэрэггүй. Гэхдээ шинэ холбоо тогтоох, олон хүнтэй харилцахад таатай байна. Өмнө гаргасан шийдвэрийнхээ зөв эсэхэд эргэлзэж, сэтгэл гонсойж магадгүй. Харин гэнэтийн мөнгөн орлого өрөө багасгах боломж олгоно. 

Мэлхий: Ихэнх хүмүүс өөрийгөө хөгжүүлэхээс гадна бусдад сэтгэл санааны амар амгаланг олж авахад нь туслахад анхаарал тавина. Та өөрийн тань нөөц бололцоог туршиж буй амьдралын нөхцөл байдлуудаас бүү эмээ. Дархлаа суларч эрч хүч буурч магадгүй. Мэргэжлийн хүрээнд цаашид өсөн дэвжих өргөн боломжуудыг энэ өдөр олгоно. 

Арслан: Байр суурь тань ганхаж байгаа мэт санагдана. Идэвх санаачилга муутай, сул үлбэгэр байдал гаргаж болохгүй. Өөрийн сайн зан чанараа ил гарга. Хайртай хүн тань илүү идэвхтэй байхыг хүсэж буйг анхаар гэж од эрхэс зөвлөж байна. Даруу төлөв хүмүүсийг ч өөрчлөлт хийхийг гадаад орчин шаардаж мэднэ. Ямар ч нөхцөлд өөрт таарсан ажлаа хийж, тайван амгалан байхыг хичээ. 

Охин: Хүссэн бүхнээ биелүүлэх гэж их хүч гаргах хэрэггүй. Бусад хүмүүсийн нөлөөлөлд хэт орохоос болгоомжил. Найз нөхөд, санаа нэгтнүүдтэйгээ харьцахад таатай. Уран бүтээлч хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй байна. Мэдрэлийн ядаргаанд орох, толгой өвдөх магадлалтай. Та бие тавгүйрхэж байвал сэтгэл санаагаа амар тайван болгох дасгал хий. 

Жинлүүр: Яарсан үйл ажиллагаа ямар ч үр дүнгүй төгсөнө. Уран бүтээл болон бизнесийн тал дээр хариуцлагагүй шийдвэр бүү гарга. Өнөөдөр бэлтгэл ажлаа сайтар хангахад анхаар. Таны эргэн тойрон өөрчлөлт шинэчлэл дүүрэн байвч та хэт идэвхтэй зарчим баримтлах хэрэггүй. 

Хилэнц: Өөрийн эрх чөлөө, хараат бус байдлаа хэт өндрөөр үнэлж, хүлцэнгүй бус байдлаа зөвтгөхийг хүсэх нь алдаа болно. Эв найртай харьцааг гэр бүлдээ ч, ажил дээрээ ч мөрдөх хэрэгтэй. Дарга удирдлагатай сөргөлдөөн үүсгэж магадгүй. Ялангуяа байр суурь нь тодорхойгүй байгаа хүмүүс таагүй нөхцөл байдалд орно. Бичиг баримтад гарын үсэг зурахдаа хянамгай байгаарай.

Нум: Өмнө ажиллаж байсан туршлага амьдралд чухал нөлөө үзүүлнэ. Өөрийгөө дайчлан шинэ зүйлд ч идэвхтэй суралц. Мэргэжлийн ба оюун ухааны өсөлтдөө анхаар. Ажлыг ээлж дараатай гүйцэтгэх зарчмыг баримтал. Гол асуудалд дээр эрч хүч дайчил. Асуудал сунжирсан ч бүү гутар. Жинхэнэ амжилт удахгүй ирнэ. 

Матар: Таны тэвчээрийг шалгах үйлдэл илрэн гарна. Өөрийгөө эзэмдэж уур уцаараа гадагшлуулахгүй байхыг хичээ. Этгээд хэлбэрээр өөрийгөө илэрхийлэх сонирхолтой хүмүүс түр хугацаанд өөрийн дотоод гал дөлийг дар. Удахгүй гэнэтийн мэдээ ирж, тааламжтай нөхцөл бүрдсэнээр үйл явдал таны талд тааламжтайгаар эргэнэ. 

Хумх: Төлөвлөгөө биелүүлэхэд хөнгөмсөг зан чанар, сэтгэл санааны байдал сөргөөр нөлөөлнө. Өөрийгөө дайчлан, нөхцөл байдлыг хянахыг хичээ. Ямар ч нөхцөлд хариуцлага хүлээхэд бэлэн байхыг од эрхэс зөвлөж байна. Таны ааш зан зарим үед урьдчилан таахын аргагүй байна. Энэ нь санхүү мөнгөний байдлаас хамаарч байгаа бол түр зуурынх байна. 

Загас: Хамт олон болон найз нөхдийнхөө дунд нэр нөлөөгөө бэхжүүлж чадна. Аливаа харилцаанд хүн бүрийн хувийн онцлог, ур чадварт харгалзах зүйлийг тааруулж байхыг анхаар. Гоо сайхан, урлагийн үнэ цэнийг мэддэг хүмүүс эргэн тойронд тань байна. Урлагийн салбарынхан уран бүтээлдээ өндөр амжилт олох болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23