Dark Light
Нийгэм | 2025-11-10

УНАСАН ГИШҮҮН МӨНГӨ ӨГӨХГҮЙ БОЛ УЛСЫН НУУЦ ЗАДАЛНА ГЭДЭГ ЮМ УУ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын гишүүнд итгэл алдарч, сэтгэл цөхөрч, дахин сонгоогүйнхээ төлөө татвар төлөгч Та бид шийтгүүлдэг төлдөг юм байна.
Иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан, жирэмсний, амаржсаны амралтаа эдэлсэн, ажилгүй болсон бол жилээсээ хамаарч цалингийнхаа 50-70 хувиар гурван сарын тэтгэмж авдаг. Экс гишүүн бүтэн жилийн цалингаа 100 хувь авдаг.
Дөрвөн жилээр сонгогдсон ч  таван жилийн цалинтай. Бага цалинтай ажилд орсон бол зөрүүг нь авна, нүүх зардлаа ч бас авна. Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь алагчлан ялгаварлахыг хориглосон Үндсэн хуулийг зөрчиж, өөрсдөдөө зориулсан VIP хууль баталсан байна. Дахин сонгогдоогүй гишүүн ажилдаа муу дүн тавиулж, бол ард түмний итгэл алдсан болохоос бус ажилгүйдлийн тэтгэмж авах өвдөж зовсон, гэмтэж осолдсон, жирэмсэлсэн амаржсан иргэн биш юм. Угаасаа гудамжныхан Та бид УИХ-ын гишүүнийг өөрсөдтэйгөө адилхан болгосныхоо төлөө хуруу, хумсаа хугалан төлсөн татвараараа тэтгэдэг. 
Экс гишүүн иргэнээсээ давуу эрх эдэлж байж л улсын нууц задалдаггүй юм уу? Илүү төлбөртэй сейф юм уу? 2024 оны сонгуулиар унасныхаа дараа 34 экс гишүүн бүтэн жилийн цалингаа авсан.
Амьтан бүхэн тэгш эрхтэй, гахай илүү тэгш эрхтэй, экс гишүүн илүү тэтгэмжтэй. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23