Зэсийн уурхай Оюутолгойгоос зэсрүүлсэн 20 сая долларын нууц биш нууц задарсаар байна. Жишээ нь, Английн Фүлхэм багийн бэлтгэлийн хувцсан дээр GoMongolia гэдэг бичиг наахад 1,3 сая еврогийн гэрээ хийсэн. Үзэгчтэй тоглолтын биш үзэгчгүй бэлтгэлийн футболкных нь бичгийг уншсан хэдэн хүн Монголд ирж, фургонд суугаад Элсэн тасархай орсныг, сарлаг, тэмээ унасныг, хорхог, боодог идсэнийг Соёлын сайд асан Номингоос үсээ хаялтал нь ахин дахин асууя.
Фүлхэм клуб үлдэгдэл 430 мянган паундын төлбөрөө нэхэж, улсаараа Английн шүүхэд дуудагдаад байна. Хүүтэй, торгуультай, хатуу гэрээний хавханд орсон.
Фүлхэмын өгсөн 20 тасалбараар хэн Англид хөлбөмбөг үзсэн нь хэнд ч тодорхойгүй.
Тэрбумын цалинтай гадаад баян тамирчдыг өөрсдөө 400 долларын цалинтай ч ивээн тэтгэсэн дотоодын эмч, багш нарын сүүн сэтгэлийг магтах уу?
Тамирчид нь тэмцээнд явах зардал хайдаг, хүүхдүүдэд нь спорт заал хүрэлцдэггүй мөртөө баян Английн багийг ивээгч Оюун-Эрдэнэ, Номин нарын агуу сэтгэлийг бишрэх үү?
АДМИН








Нийгэм









