Dark Light
Нийгэм | 2025-11-10

12 ОРДЫН 7 ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2025/11/10 - 2025/11/16).
Хонь: Од эрхэс таны эрүүл мэнд болон ажил төрөлд сайн нөлөө үзүүлэх болно. Эрч хүч нэмэгдэж өөдрөг сэтгэл, итгэл найдварын оч гэрэлтэнэ. Шинэ ажил хэрэг эхлэх гэж байгаа бол сайн төлөвлөх хэрэгтэй. Зарим саад бэрхшээл танд таагүй нөлөөлж, анхаарлыг тань өөр тийш чиглүүлж байна. Жижиг зүйлст анхаарлаа хэт бүү хандуул. Чухал сонголт хийх бол ихээхэн эргэлзэх бололтой. Хүмүүстэй аль болох нээлттэй харьц. Харилцаанд хуурамч байдал илэрч, хий хардалт нь таагүй үйлдлийн шалтаг болно. Ихэнх хүмүүс ажил хэрэгтээ дарагдаж, завгүй болно. Дотнын хүмүүст тань анхаарал халамж шаардлагатай байна. Тэдэнд зориулах цаг зав гарга. Ганц бие хүмүүсийг хайр дурлалын элч олж харсан байж ч магадгүй. Шинэхэн романтик харилцаа таны амьдралд сэргэлт авчирна. Эрүүл мэндээ анхаар. Хэт их ажиллах юм бол ядаргаанд орж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү уран бүтээлч хүмүүсийн үйл ажиллагаанд шинэлэг хүсэл эрмэлзэл илэрнэ. Олны анхааралд орох боломж гарч ирнэ. Танилын хүрээ өргөжих нь хожим үр өгөөжөө өгөх болно. Санхүүгийн тал дээр гэнэтийн өөрчлөлтөөс болж хий хоосон зүйлд их мөнгө зарж болзошгүй. Гэр бүлдээ анхаар. Аахар шаахар зүйлүүдэд бууж өгөхгүй гэсэн таны хүслээс болж гэр бүлийн харьцаа муудаж мэднэ. Ямар ч тодорхойгүй шалтгааны улмаас эртний танил, найз нөхөдтэйгөө уулзах эсвэл хайр дурлалын хуучин харьцаа сэргээхийг хүснэ. Найз нөхөрлөлийн харьцааг хяналтад байлгах шаардлага үүснэ. Сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй. Сэтгэл санаа тогтворгүй байгаа нь эрүүл мэндийн байдлаас болж болзошгүй. Архи, согтууруулах ундаа бүү хэрэглэ. 
 
Үхэр: Мэргэжлийн тал дээр гарах бүхий л шинэлэг зүйлийн талаар цаг тухайд нь мэдэж байх нь чухал. Түр зуурын учрал тохиолдолд зохицож амьдран, ирээдүйдээ итгэж найдах хэрэгтэй. Зарим ажил хэрэгт онцын хүчин чармайлтгүйгээр муугүй үр дүнд хүрэх боломж гарч ирж магадгүй. Шинэ гэрээ хэлэлцээр хийх, төрийн байгууллагад хандах зэрэгт сайн. Хамт олны ажил хэрэгт сайн. Хамгийн хүнд үед та тэднийг хажуудаа байгааг мэдрэх болно. Гэхдээ гэр орны нөхцөл байдал ажил дээрхээс илүү төвөгтэй байгаа тул ихэнх цагаа хувийн асуудалд зарцуулна. Шинэ үеийн цахилгаан хэрэгсэл тоног төхөөрөмж худалдан авах нь гэр орны ажлаа хөнгөвчлөх боломж олгоно. Гэхдээ энэ үед худалдан авалт хийх нь таны төсөвт их нөлөөтэй. Гэнэтийн зардлаа шийдэх хэрэг гарна. Түр зуурын өөрчлөлт хүндрэлийг даван туулахад сэтгэл зүйгээр бэлэн бай. Эрүүл мэндээ сайн анхаар. Өвчин илэрвэл найдвартай сайн эмчид даатга. Долоо хоногийн сүүл рүү дотнын найз нарынхаа тусламжаар таагүй байдлаас гарна. Бусдын зөвлөгөөг тайван сонсож, өглөгч байвал сайн. Өмнөх харьцаагаа тасалсан боловч таны хувьд чухал хүнтэй холбоогоо сэргээвэл зүгээр. Бие даан хэрэгжүүлж чадах ажлаа оролд. Чухал шийдвэр гаргах үед олон хүмүүстэй харилцана. Хайр сэтгэлийн харьцаагаа бэхжүүлэхэд таатай. Шинэ өөрчлөлт сайн тул сэтгэл санаагаа чөлөөтэй байлга. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун бай. Сошиал болон телевизээр хар бараан мэдээлэл үзэхээ багасга. Энэ нь сэтгэлээр унах, стресст орох бас нэг шалтгаан болно.
 
Ихэр: Шинэ холбоо тогтоох, олон хүнтэй харилцахад таатай байна. Өмнө гаргасан шийдвэрийнхээ зөв эсэхэд эргэлзэж, сэтгэл гонсойж магадгүй. Харин гэнэтийн мөнгөн орлого өрөө багасгах боломж олгоно. Ажил дээрх асуудлуудаа шийдэх шинэлэг арга олох, өөрчлөлт хийх санаа дэвшүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Ур чадвар тань ач холбогдолтой шийдвэр гаргах эрч хүч өгөх бөгөөд эерэг өөрчлөлт авчирна. Таны төлөвлөсөн боловч хэрэгжүүлэхгүй хойш тавьж байсан санааг тань хэн нэгэн өрсөх магадлалтай. Бусдаас гэнэтийн мэдээлэл сонсоход бэлэн бай. Илүү бүтээлч байх ёстой гэдгийг сана. Та хэн нэгнээс санхүүгийн хараат байдалд орох магадлалтай. Болгоомжгүй үг, буруу сэтгэлийн хөдлөлийн тэсрэлт зэрэг нь түншүүдтэйгээ харьцаагаа таслахад хүргэнэ. Ажил хэргийн холбогдолтой баримт бичигтэй харьцахдаа болгоомжтой бай. Долоо хоногийн сүүл рүү бүдүүлэг, эрээ цээргүй зан гаргах, муу үг хэлэх зэрэг нь хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэх болно. Өөрийгөө хянаж, таагүй нөхцөл байдал үүсгэхээс зайлсхий. Танд хэд хэдэн чухал амьдралын туршлага өгч магадгүй үйл явдал өрнөнө. Өмнөх өрөө төлснөөр санхүүгийн байдал тань муудна. Ажил хэргийн идэвх болон ур чадварын хослол хүссэн амжилтдаа хүрэхэд тус дөхөм болно. Энэ үед ямар ч ажилд тодорхой үр бүтээл гаргах нь ашигтай байх боломж олгоно. Идэвхтэй амьдралаар өөрийн үзэл санааг баримтлан урагшлах нь танд таатай орчин бүрдүүлэх болно.
 
Мэлхий: Мэргэжлийн хүрээнд цаашид өсөн дэвжих өргөн боломжуудыг энэ долоо хоног олгоно. Өдөр тутмын уйтгартай ажлаас холдохыг хичээ. Ажил хэрэг ихээхэн ачаалалтай байж магадгүй. Эерэг цаг үед хуримтлагдсан энергийг юунд зориулахаа бодож үзэх хэрэгтэй. Зарим чухал зүйлийг ч хойш нь тавихад илүүдэхгүй бололтой. Харин мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, боловсролоо сайжруулах төлөвлөгөө гарга. Хувийн амьдралтай холбоотой нөхцөл байдлуудад хэрхэн хандах талаар хэн нэгэнд дотоод сэтгэлээ дэлгэхийг хүсэх бололтой. Их тэвчээр гаргах хэрэгтэй байна. Энэ үед гэр бүлд чинь таагүй уур амьсгал бүрдсэн бол та илүү халамж анхаарал тавих хэрэгтэй. Бусдын төлөө гэсэн сэтгэл тань илрэх гарна. Дархлаа суларч эрч хүч буурч магадгүй. Долоо хоногийн сүүл рүү өөрийн төлөвлөгөө үзэл бодолд анхааралтай ханд. Оновчгүй зүйл худалдан авах нь санхүүгийн асуудалд оруулна. Болгоомж болон хяналт шалгалт илүүдэхгүй байх. Авьяаслаг хүмүүс өөрт тохирох гайхалтай хэв маягийг бий болгох болно. Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол хүмүүс танд туслахад хэзээд бэлэн байх болно гэдгийг сана. Хайр дурлалын харилцаа тогтвортой байх бөгөөд хосууд аз жаргалтай байх болно. Энэ үед байгальтай харьцах нь танд сэтгэл хангалуун байдлыг буцааж авчирна. Эрүүл мэндийн асуудалд болгоомжтой бай. Эрүүл хоолны дэглэм мөрд. Сайн хичээвэл таны эрүүл мэндэд асуудал гарахгүй.
 
Арслан: Байр суурь тань ганхаж байгаа мэт санагдана. Эрх мэдлээ хэтрүүлэх байдалд орохоос болгоомжил. Төр нийгмийг одоогийн байдлыг сайн талаас нь харах гэж хичээ. Сөрөг байр суурьтай хүмүүсээс зөрчилдөхөөс зайлсхий. Идэвх санаачилга муутай, сул үлбэгэр байдал гаргаж болохгүй. Таны зарим ажил бүтэмж муутай байсан ч чухал асуудлаа шийдэж, хэрэгтэй хэлэлцээрээ хийхийг хичээ.Өөрийн сайн зан чанараа ил гарга. Хамт олны ашиг сонирхлыг дэмжих чадвар өндрөөр үнэлэгдэнэ. Авьяас чадвараа нээн харуулах, сонирхолтой хэлбэрээр ажил хэргээ явуулахыг од эрхэс зөвлөж байна. Энэ тогтворгүй цаг үе нь таны харилцаа холбооны бат бэхийг ихээхэн шалгана. Шинэ танилуудтай болох нь танд амьдралын амтыг дахин мэдрэхэд түлхэц болж өгнө. Хайртай хүн тань илүү идэвхтэй байхыг хүсэж буйг анхаар гэж од эрхэс зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү болгоомжтой байж, алдаа гаргахаас урьдчилсан арга хэмжээ авах нь хамгийн чухал байна. Аливаа асуудал хүндэрч болзошгүй байна. Зорьсондоо хүрэхэд дарамт шахалт, зөрүүд зан саад болно. Санхүүгийн байдал нэлээд муудна. Мэдлэг боловсрол, эрч хүчээ амжилттай хэрэглэх нь уран бүтээлийн болон шинжлэх ухаан чиглэлээр амжилт олох түлхүүр байна. Хайртай хүмүүстэйгээ бүрэн ойлголцолд хүрнэ. Сонирхолтой мэдээ хүлээн авна. Дотно харилцаандаа сэтгэл зүйн өвөрмөц арга барилуудыг ашигла. Бусдын хүндрэлтэй асуудлуудад мэддэг чаддаг зүйлээрээ туслахыг хичээ. Хуучин тасарсан харьцаагаа сэргээхээр оролдох бололтой.
 
Охин: Бусад хүмүүсийн нөлөөлөлд хэт орохоос болгоомжил. Найз нөхөд, санаа нэгтнүүдтэйгээ харьцахад таатай. Уран бүтээлч хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй байна. Ажил мэргэжлийн ур чадвараар хамт олон болон дарга удирдлагадаа таалагдах болно. Авьяас чадвараа үзүүлэх сайхан боломж гарах тул бүү алдаарай. Олны анхаарлын төвд байх тул удирдах чадвараа харуул. Одоо байгаа холбоо хэлхээгээ бэхжүүл. Зарим талаар азын тэнгэр ивээж байна. Өмнө нь их хүч хөдөлмөр зарсан ажлаас ашиг орж ирнэ. Сонирхолтой үйл явдалд бэлэн бай. Эргэн тойронд өөрчлөлтүүд гарах боловч хуучны харилцаа холбоо утга учиртай санагдах бололтой. Хайрын харилцаанд сорилттой үе тохиох болно. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр байгуулах бол түр харзна. Хойшлуулах ямар нэг төлөвлөгөө зохио. Нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа нь татгалзах аргагүй ашигтай харилцаа холбоо, шинэ танилуудтай болгоно. Олон үйл явдал таны дур сонирхлыг татна. Өөрийн дотоод үнэлэмжээ нэмэгдүүл. Мэдлэг ухаанаа сорих зүйлд бэлэн байгаарай. Өөрийн сонирхдог зүйлээр хичээллэх боломж олдоно. Найз нөхдийн тус сайн боломж гаргана. Хайрын харилцаанаас болж бага зэрэг санаашралд автана. Гэхдээ удахгүй мөрөөдлөө биелүүлэх боломж гарах бололтой.
 
Жинлүүр: Яарсан үйл ажиллагаа ямар ч үр дүнгүй төгсөнө. Уран бүтээл болон бизнесийн тал дээр хариуцлагагүй шийдвэр бүү гарга. Ажил хэрэгтээ хэт улайралгүй, чөлөөт цагийн хуваариар ажиллавал тохиромжтой. Зарим зүйлсэд хэт сэтгэл гаргах нь эцэст нь ядаргаанд оруулна. Боломж олдвол ганцаараа суун бүгдийг гаднаас нь ажигла. Эрсдэлтэй арилжаа наймааг хойшлуулахын зөвлөж байна. Алсдаа таагүй хүндрэлүүд дагуулна. Харин ирээдүйн ажил хэрэгт сайн нөлөө үзүүлэх хамтын ажиллагаа ихээхэн урагштай байна. Хайртай хосуудын харьцаа хүйтэн хөндий байх магадлалтай тул нэг нэгэндээ хэт өндөр шаардлага бүү тавь. Зарим хүн таны талаар эндүү ташаа ойлголттой явдаг байсан бол өөрчлөх алхам хийх хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүл рүү хуучны тасарсан харьцаагаа сэргээхэд таатай байна. Дахин оролдоод үзэхийг од эрхэс зөвлөж байна. Магадгүй үйл ойлголцол нь аль аль талдаа буруу зөрүү үйлдэл хийснээс байж мэднэ. Хэн нэгнийг халамжлах, үүрэг хариуцлагыг өмнөөс нь үүрэх хэрэг тулгарах бололтой. Бусдын нөлөө таны ажил амьдралд нэлээд хүндрэл учруулах байх. Найз нөхөдтэйгөө болон ах дүү, хамаатнуудтайгаа учраа ололцох хэрэг гарна. Ухаалаг бай. Хэрүүл маргаан ихэнхдээ болгоомжгүй хэлсэн ганц үгнээс л болдог. Сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хадгал. Тайвширч, сонгосон чиглэл рүүгээ шаргуу зүтгэ.
 
Хилэнц: Эрдэм шинжилгээний ажил болон уран бүтээл туурвихад таатай үе. Мэдлэг боловсролын хувьд өсөж хөгжих, өөрийгөө хөгжүүлэх шинэ боломж ол. Харин хэт идэвхтэй үйл ажиллагаанд тохиромжгүй. Дарга удирдлагатай сөргөлдөөн үүсгэж магадгүй. Ялангуяа байр суурь нь тодорхойгүй байгаа хүмүүс таагүй нөхцөл байдалд орно. Бичиг баримтад гарын үсэг зурахдаа хянамгай байгаарай. Бүхий л маргаан зөрчлөөс хол байхыг хичээ. Аливаа турхиралт, муу зүйлд автах хэрэггүй. Шүүмжлэл, анхааруулгыг зөвөөр хүлээн ав. Өөрийгөө үнэлж, ур чадвараа дээшлүүл. Цаг үеийн хөгжил дэвшлээс хоцорч болохгүй үе. Хувийн амьдралд өөрчлөлт гарахад бэлэн байна. Ойр дотнын хүмүүстээ бүрэн дүүрэн итгэж болно. Долоо хоногийн сүүл рүү ажил ихтэй хүмүүс ядаргаанд орж магадгүй. Ойр дотнынхноосоо тусламж авах нь хүч энерги нэмнэ. Та хувийн амьдралаа өөрчлөхийн тул ямар ч нөхцөл байдлыг зөв ашиглаж чадах юм бол хувь заяагаа өөрчилж чадна. Гэхдээ хэт сэтгэл хөдлөлд ямар ч үед автах хэрэггүй. Гэр бүлийнхнийхээ зовлонг хуваалцаж тусалж дэмжих хэрэгтэй ч хэн нэгнээс хамааралтай байхыг та тэвчихгүй бололтой. Хэн нэгэнд итгэл алдарч магадгүй. Гэхдээ аз таны талд байгаа тул одоо хийх чухал зүйл бол боломжийг алдахгүй байх. Эрүүл мэнд таагүй байх ч энэ үе удахгүй өнгөрнө гэдэгт итгэ. Шинэ бөгөөд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
 
Нум: Өмнө ажиллаж байсан туршлага амьдралд чухал нөлөө үзүүлнэ. Өөрийгөө дайчлан шинэ зүйлд ч идэвхтэй суралц. Мэргэжлийн ба оюун ухааны өсөлтдөө анхаар. Ажлын хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна гэхдээ хариу өгөх гэж бүү яараарай. Энэ үед таны толгойд орж ирсэн зөв санааг амьдрал дээр зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй бололтой. Өөрийн үзэл бодол, зарчмын төлөө зогсож байгаа ч бодол санаагаа бусад хүмүүс тулгах, хэт ятгахаас зайлсхий. Өөрийнхөөрөө зүтгэн хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхийж, хов жив, дэмий ярианд орооцолдохоос татгалз. Улс төр, хууль зүйн системтэй холбоотой асуудалд оролцох болно. Хөрөнгө санхүүгийн асуудал дээр маргалдаж муудалцах бололтой. Шинэ холбоо тогтоож буй хүмүүс мөнгөний асуудалд болгоомжтой ханд. Амжилт олохын тулд зарим зүйлийг золиослох эр зориг шаардлагатай болно. Долоо хоногийн сүүл рүү зөрчил маргааны шалтгаан нь таны биеэ ихэд бодсон, амиа хичээсэн зан чанар гэдгийг ухамсарлах хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна. Танд энэхүү нөхцөл байдлыг сайнаар эргүүлэн засах боломжийг олдох юм бол сайн ашигла. Аливаа асуудлыг өөрийнхөөрөө шийдэхэд тус нэмэр болох арга зам хай. Бат бэх харьцаатай хосуудад ч бага зэргийн зөрчил үүсэх боловч энэ нь ерөнхий уур амьсгалд нөлөөлөхгүй. Эргэн тойрны хүмүүс тань таныг хэрхэн хайрлаж байгаад анхаарлаа хандуулж амьдралын болж буй нөхцөл байдалд цагийг нь олж хариуг нь өг. Удахгүй бүх зүйл номоороо болно. Аливаа хий хоосон амлалт болон мөрөөдлөөс зайлсхий. Хийж байгаа ажил тань уйтгартай, нэгэн хэвийн санагдах болно. Хувийн харилцаа холбоо чухалд тавигдана. Хүмүүстэй харилцаа холбоо тогтооход хүч чармайлт гарга.
 
Матар: Од эрхсийн тогтворгүй нөлөөллөөс болгоомжил. Өөрийгөө эзэмдэж уур уцаараа гадагшлуулахгүй байхыг хичээ. Этгээд хэлбэрээр өөрийгөө илэрхийлэх сонирхолтой хүмүүс түр хугацаанд өөрийн дотоод гал дөлийг дар. Бодож байсан төслөө ажил хэрэг болго. Ашиг орлого харагдаж байна. Харин хамтрах түншүүдийнхээ найдвартай эсэхийг шалга. Өмнөх ажлаа гүйцэтгэх хугацааг товлож, амлалт өгсөн хүмүүсийнхээ өмнө хүнд ачааллыг үүрнэ. Амьдралын нөхцөл байдал таныг дээд зэргээр идэвхтэй ажиллуулж, ажлын чадварыг тань шалгах болно. Арга мэх давамгай байсан ч энэ хандлагыг ашиглан бусдыг хуурч болохгүй. Шунан дурлах тусам худал хуурмагийн занганд орооцолдоно. Дарга удирдлагатайгаа харьцах болон төрийн байгууллагад хандахад төдий л тохиромжтой бус байна. Долоо хоногийн сүүл рүү бусдад дарамт үзүүлэх, хэцүү сонголт албадан хийлгэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хувийн амьдралд бэрхшээл учирна. Ойр дотно харьцаа муудах магадлалтай. Хувийн амьдралдаа өөрчлөлт оруулах гэж байгаа бол үйл явдлыг бүү яаруул. Хэт хатуу ширүүн байдал гэр бүлийн уур амьсгалыг зөөлрүүлэхгүй. Та биеэ хэт их өргөмжилбөл хайр сэтгэлтэй хүндээ зохих ёсны халамжийг хүртээж чадахгүй. Ойр дотнын хүнтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөхийг хичээ. Амьдралын оногдож байгаа бүхэнд сэтгэл ханахыг хичээ. Илүү ихийг шаардах хэрэггүй. Дотоод мэдрэмж тань зөв алхам хийхэд тусална. Дотроо бодолтой дороо суурьтай байвал алдаанаас зайлсхийж чадна.
 
Хумх: Ямар ч нөхцөлд хариуцлага хүлээхэд бэлэн байхыг од эрхэс зөвлөж байна. Таны ааш зан зарим үед урьдчилан таахын аргагүй байна. Энэ нь санхүү мөнгөний байдлаас хамаарч байгаа бол түр зуурынх байна. Өөрийгөө эрсдэлд оруулах алхам бүү хий. Нэгэн хэвийн уйтгартай ажил хийх нь таныг залхаана. Хэн нэгний бодлогогүй үйлдэл таны сэтгэлийг зовооно. Ажил хэрэгтэй холбоотой зөрчил, маргаан тулгарч болзошгүй. Хүмүүсийн зохисгүй үйлдэлд бүү уцаарла. Өөрийн өмнөх үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэх нь чухал. Хүмүүсийг хэрхэн өөртөө татах талаар анхаар. Өөрийнхөө авьяас, нөөц боломжоо шинээр нээгээрэй. Хайр дурлал тань таны хувьд чухал боловч амьдралд хүндрэл үүсгэж болзошгүй. Өөрт байгаа үнэт зүйлээ хайрлаж чаддаггүйгээ та мэдрэх болно. Мөн гадаад орчинд үймээн самуун болж болзошгүй. Эргэлзэх, өөртөө итгэлгүй болох магадлалтай. Үнэний талд зогсохоос бүү ай. Долоо хоногийн сүүл рүү материаллаг байдлаа дээшлүүлэх боломжтой ажлын захиалга орж ирж магадгүй. Та ажлаа бусадтай хамтарсан ч ашигтай гэдэгт итгэлтэй бай. Эс тэгвээс та ганцаараа хүч хүрэхгүй. Одоогийн зорилгоос илүү том зорилтыг сонгох шаардлагатай болно. Од эрхэс ердийнхөөс илүү ивээнэ. Ажил хэрэг өргөжиж, өөрийгөө нээн харуулах боломж нээгдэж санасандаа хүрэх боломж өндөр байна. Цагийг хамт өнгөрөөх, санаа бодлоо солилцох, шинэ сонин хөөрөлдөх нь гэр бүлийг нэгтгэж ойртуулна. Амралт зугаалгаар явбал найз нөхөрлөлийн харилцааг улам гүнзгийрүүлж мөн ажил хэргийн ирээдүйтэй санааг ч олох сайн боломж гарна. Сэтгэл санааны тогтвортой байдал өөртөө ашигтай ямар нэг зүйл бүтээхэд тусална. Ганц бие хүмүүс таныг ойлгодог, танд санаа тавьдаг хүнтэй учирч магадгүй.
 
Загас: Хамт олон болон найз нөхдийнхөө дунд нэр нөлөөгөө бэхжүүлж чадна. Аливаа харилцаанд хүн бүрийн хувийн онцлог, ур чадварт харгалзах зүйлийг тааруулж байхыг анхаар. Сэтгэл хөдлөл ихтэй байвал ажил дээр тав тухгүй мэдрэмж ихсэх магадлалтай байна. Оюун санаагаа сайжруулах тулд судалж сонирхож байгаа асуудлынхаа ирээдүйн чиглэлийг тодорхойл. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ажиллах, мэдээллийн технологийн шинэ мэдлэг эзэмших зэрэгт сайн. Гадаадад аялах нь шинэ боломжийг нээнэ. Зорилгоо тодорхойлж хамтрагч нартаа итгэ. Хөрөнгө мөнгөний нөөц бололцооноос болж өөрийн биеийг хайр найргүй үрэх хэрэггүй. Мэдлэг чадвар тань хүрэлцэхгүй байвал өөрийгөө хэчнээн мундаг гэдгийг батлах гэж улайрах хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү үүсэх эерэг нөлөө нь тохиолдож болзошгүй таагүй бэрхшээл саадаас хамгаална. Арилжаа наймааны од таны амжилтын хамгийн гол хэрэгсэл болно. Эргэн тойронд өрнөх олон үйл ажиллагаанд оролцож уйтгар гунигтай байдлаас зугтах хэрэгтэй. Ер бусын гэнэтийн бэлгүүд эсвэл эерэг санаанууд таны зам дээр тосох болно. Сайн найзтайгаа өөрийн нөхцөл байдлаа хуваалцах нь их тухтай байна. Зөвхөн ойр дотнын хүмүүсээр харилцааны хүрээгээ хязгаарлахыг хүсэх боловч бусад хүмүүс таны хувийн амьдралд оролцох бололтой. Энэ асуудлыг хайртай хүмүүстээ даатгахыг од эрхэс зөвлөж байна. Томоохон зарлага гарах боловч энэ нь өрхийн төсвийн хэмжээнд багтана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23