Dark Light
Нийгэм | 2025-11-10

11, 12-НД ЯЛИМГҮЙ ЦАС ОРЖ 14, 15-НД ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
 
Хур тунадас: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Хэнтийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутаг, 16-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлээр хүйтний эрч сулавтар байх боловч 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -14...-19 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 11-12-нд шилжих шөнө ялимгүй цас, 14-15-нд цас орж, цасан шуурга шуурна.   
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14-15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-17 градус, бусад хэсгээр -7...-12 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
 
14-16-нд хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20..-25 градус, бусад хэсгээр -15...-20 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23