Dark Light
Нийгэм | 2025-11-10

И МАРТАД “POLICE SUPPORT ZONE” БУЛАН БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүгийн цагдаагийн албанаас “И-Март” сүлжээ дэлгүүр, “Покет ББСБ” ХХК-тай хамтран иргэд, олон нийтэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-Март” сүлжээ дэлгүүрт “Police Support Zone” буланг байгууллаа.
 
Энэхүү “Police Support Zone”-оор дамжуулан иргэд хууль, эрх зүйн зөвлөгөө, цахим гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл авах, Facebook, Instagram, Gmail зэрэг цахим хаягаа сэргээх, 2 шатлалт хамгаалалт нэвтрүүлэх, хувийн мэдээллээ хамгаалах талаар зөвлөгөө авах боломжтой юм.
“Police Support Zone” нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.11.07/ болж, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бат-Эрдэнэ болон бусад байгууллагын төлөөлөл, удирдлагууд, алба хаагчид оролцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22