Dark Light
Нийгэм | 2025-11-10

ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Гашуунсухайт–Ганцмод” боомтын хил дамнасан төмөр бэлтгэл ажлууд бүрэн дуусах шатандаа орж, бетон зуурмагийн үйлдвэр, арматур бэлтгэх талбайн ашиглалтад бэлтгэл хангагдлаа .

Өмнөх хугацаанд (2025.10.30-ны байдлаар) гүүр, хоолойн суурийн ажил эрчимжиж байсан бол энэ долоо хоногт гүүрний тулгуур болон хоолойн дүүргэлтийн ажил ахицтайгаар үргэлжилж, газар дээрх угсралтын гүйцэтгэл нэмэгдлээ.

Тодруулбал, В172-р тулгуурын хэв хашмал угсралтын ажил, В168-р тулгуурын хөндлөн нурууны арматурчлалын ажил тус тус үргэлжилж байна. Мөн В167-р тулгуурын хөндлөн нурууны бетон цутгалтын ажил бүрэн дуусаж, В168, В169-р тулгуурын доод хөндлөн нурууны улны түвшин, В171-р тулгуурын их биений тэнхлэг, В176-р тулгуурын хэв хашмалын түвшин шалгуулах ажлуудыг тус тус гүйцэтгэж байна. Нийт 2,382 шон сууриас 136 шон цутгагдсан бөгөөд гүүрний шон суурийн ажлын гүйцэтгэл 5.71%-д хүрсэн байна. 


Эх сурвалж | Тавантолгой төмөр зам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22