Dark Light
Нийгэм | 2025-11-10

ОЛСНЫ УРГАМАЛ ТҮҮЖ ХАДГАЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 07-ны өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52937 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1490 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 749 хэрэг шинээр нээж, 288 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 114, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 82, Өмчлөх эрхийн эсрэг 65, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг,  Авлигын гэмт хэрэг тус бүр 6, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 4, Эдийн засгийн гэмт хэрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 3 байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Г.М нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа нэр бүхий иргэдийн эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг газар эзэмшигч нараас хүсэлт гаргаагүй байхад бусдад шилжүүлэн гэрчилгээ гаргах нөхцөл бүрдүүлж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

- Л.А нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”, “Түрээсийн болон түр суурьшуулах орон сууцанд иргэдийг хамруулах түр журам”-ыг зөрчиж, компанийн эзэмшлийн 2 байрыг дур мэдэн бусдад түрээслүүлж, түрээсийн болон ашиглалтын төлбөрийг хувьдаа авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

- Нийтийн албан тушаалтан С.Э нь тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд ажиллаж байхдаа албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж, илт зөрчилтэй компанийг зээлийн мэдээллийн сангийн лавлагаа ирүүлээгүй байхад ирүүлсэн мэтээр танилцуулан, тендерт сонгон шалгаруулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Нэр бүхий компанийн удирдах албан тушаалтан Г.Б нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бусдаас бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр  зориуд худал тодорхойлон, хий бичилт хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 109,8 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- О.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй олсны ургамлыг түүж, хууль бусаар олж авсан, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

- Т.М нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад өгсөн, хадгалсан, А.Н нь бусдаас хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

- Н.Г, А.А нар нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтсан “экстэси” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсад амьдарч буй нэр бүхий иргэнээс захиалан, олон улсын шуудан илгээмжийн газраар дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Я.Т нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Г.Г нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор интернэт орчинд "Poker" аппликейшнд хэд хэдэн клуб үүсгэн үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.


Эх сурвалж | Улсын Ерөнхий Прокурорын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23